Open iToim app
Бусад | 2 мин уншина

Хүний биед тустай, сайн чанарын сармисыг хэрхэн ялгаж, таних вэ

Хүний биед тустай, сайн чанарын сармисыг хэрхэн ялгаж, таних вэ
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 3
Сармис нь дархлааны системийг бэхжүүлэх, цус төлжүүлэх, ханиаднаас урьдчилан сэргийлэх болон эмчлэх зэрэг хүний биед сайн олон чанаруудыг агуулдаг билээ. Сармисанд агуулагддаг антиоксидант нь хүний биеийн цусны эргэлт ба зүрхний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг байна. Мөн цусан дахь холестрины хэмжээг бууруулдаг аж.
Гэхдээ зөвхөн баталгаат газраас худалдан авсан эсвэл өөрөө тарьж ургуулсан сармис хүний биед сайн чанарыг агуулж байдаг аж. Харин импортоор оруулж ирдэг сармис бүрийг ашиг тустай гэж хэлэхэд хэцүү. Статистик тоо баримтаар хятад сармис нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүний зах зээлийн нийт сармисны 80 хувийг эзэлдэг байна. Зах, том худалдааны төвүүд, жижиг хүнсний мухлаг бүүр томоохон сүлжээ супермаркетуудын хүнсний ногооны лангуун дээр хятад сармис байдаг. Худалдааны төвүүдээр зарж байгаа сармисаас хүний биед ач тустай сайн чанарын сармисыг хэрхэн ялгах, танихад тань туслах зөвлөгөөг хүргэж байна.
Хятад сармис нь гаднаасаа цагаан өнгөтэй, хүрэхэд хатуу, хөнгөхөн, огт мууддаггүй хэлбэртэй байдаг байна. Хятадын сармис тариалагчид бүтээгдэхүүний чанар гэхээсээ илүүтэй өнгө үзэмжид анхаарч, их хэмжээгээр нь худалдаалах тал дээр түлхүү анхаардаг байна. Тэд сармисыг тариалахдаа хүний биед хортой химийн бодисоор бордохын зэрэгцээ гамма туяагаар хурдан боловсруулдаг аж. Хятадууд ихэвчлэн металл бромид гэх бодисоор сармисаа борддог байна. Ингэснээр сармисны хүний биед сайн шинж чанар нь үгүй болж, нэг ёсондоо хүнс бус хор болдог аж. Мөн тариалангийн талбайг элдэв хортон шавжаас хамгаалахын тулд шавжны хорыг шууд ургац руугаа цацдаг байна. Дээрээс нь үүнгүйгээр Хятад сармис ургадаггүй нь хачирхалтай юм. Ийм муу чанарын сармис нь хар болж ялзардаггүй бөгөөд удаан хугацаанд хэвийн байдлаа хадгалдаг аж.
Өвөл ургадаг дотоодын сармисыг хавар болтол хадгалах боломжгүй байдаг аж. Учир нь энэ нь элдэв төрлийн бохирдуулагч бодис агуулаагүй учир амархан ялзарч мууддаг юм. Ийм төрлийн сармис болон сонгиныг дулаан орчинд газар буюу хүлэмжид тариалдаг аж. Мөн бүрэн боловсорч хүнсэнд хэрэглэх болтлоо удаан хугацаанд ургадаг байна.
Ямар ч төрлийн чанаргүй хүнсний ногоог таних эхний арга нь хямд үнэ байдаг. Учир нь их хэмжээний хүнсний ногоог зориулалтын зооринд хадгалах зардлыг хэмнэхийн тулд химийн бодисоор бордсон байдаг. Тиймээс үнэ харьцангуй тогтвортой байдаг аж. Харин сайн чанартай хүнсний ногоо нь үргэлж шинэ дээрээ хямд үнэтэй байдаг. Түүнээс цааш өндөр үнэтэй буюу зориулалтын зооринд хадгалснаас болж өртөг нь нэмэгддэг аж.
Зарим дотоодын хүнсний ногоо тариалагчид хүртэл дээр дурдсан хорт бодисыг тариаландаа ашигладаг байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс тариалан эрхлэгчдэд лиценз олгож чанарын шаардлага хангах нь чухал юм. Мөн эрүүл ямар нэгэн химийн бордоо ашиглаагүй жижиг тариаланчид элбэг байдаг. Гэвч тэдний ургацууд олдоц муу дээрээс нь үнийн хувьд харьцангуй үнэтэй юм. Гэхдээ эрүүл мэнд талаасаа зөвхөн сармис гэлтгүй хятадын хүнсний ногоог хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Ашигласан эх сурвалж: ecology.md
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн