Open iToim app
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 6
Хүний амьдрал нэгэн хэвийн байдаггүйтэй адил гэр бүлийн харилцаанд ч олон асуудлууд гарч ирдэг. Харамсалтай нь эхнэр, нөхрүүд  сөргөөр үүсч буй, үүссэн асуудлыг харилцан ярилцаж, шийдвэрлэж чадаагүйгээс болж хэрүүл маргаан үүсгэдэг байна. Хэрхэн шийдвэрлэхээ ч сайн мэдэж, ухамсарлаж чаддаггүй. Ингэж асуудлаа шийдвэрлэхгүй удаан явсаар эхнэр, нөхрүүд салалтаар харилцаагаа төгсгөх нь элбэг байгаа аж. Иймээс гэр бүлийн зөрчил юунаас үүсдэг болоод зөрчил, маргаанаас сэргийлэх аргуудыг Гэр бүл судлаач, доктор Т.Намжил зөвлөж байна.
  • Гэр бүлийн харилцаанд сөрөг олон зүйл нөлөөлж байна. Тухайлбал,
  • Хэрүүл
  • Гэр бүлийн хүчирхийлэл
  • Хардалт
  • Архи уух
  • Гэр бүлээс гадуур өөр хүнтэй бэлгийн харилцаанд орох, бие биенээ хуурч мэхлэх
  • Бэлгийн таашаал авч чадахгүй байх, сэтгэл хөрөх зэрэг сөрөг үзэгдлүүд олон бий болсоор байна.
Зөрчил үүссэн үед гэр бүлийн гишүүд санаа бодол, сэтгэл хөдлөлөө ихэвчлэн эсэргүүцэх, буруутгах, шүүмжлэх, харааж загнах, хүчирхийлэх гэх зэргээр сөрөг аргаар илэрхийлж хэвшсэн байдаг. Бусдыг буруутгахгүй, дургүйцлээ шууд илэрхийлэхгүй, дайрч давшлахгүйгээр сэтгэл хөдлөл, уур уцаараа жолоодож сурах нь зөрчлөөс сэргийлэх, харилцааг хурцатгахгүй байх гол арга юм.
  • Хэрүүл өдөхгүй байх
  • Үглэж яншихгүй байх
  • Бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, бие биенээ дайрч доромжлохгүй байх
  • Хувь хүний дутагдлыг дөвийлгөж онцлохгүй байх
  • Шууд шүүмжилж буруутгахгүй байх
  • Шаардлагаа товч тодорхой илэрхийлж байх нь зөв арга зам мөн.
Уур уцаар, бухимдлаа хянаж чадвал харилцааны зөрчил нааштай шийдвэрлэгдэнэ.
Та өчүүхэн юманд огцом түргэн уурладаг хүн байя гэж бодъё. Та үүнийгээ сайтар ухааран ойлгож, энэ байдлаа сайтар хянан хязгаарлаж болно. Та арван минут уурладаг бол найман минут болгож багасга. Дараа нь долоо хоногт таван минут болгочих, дараачийн хоёр сард минут болгочих. Тэгээд л тэглэчих. Энэ л бидний сэтгэлээ цэгцлэн номхотгон хөгжүүлдэг арга юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн