Мартин Лютер Кинг нь Америкийн санваартан, идэвхтэн, мөн Африк-Америкчуудын иргэний эрхийн хөдөлгөөний гарамгай удирдагч юм. Тэрээр хүчирхийллийн бус, иргэний үл дагах арга ашиглаж, иргэний эрхийг дээшлүүлэх талаар амжилт олсон алдартан билээ. Тэрээр дөнгөж 39 насандаа дэлхийн нийтэд хувьсгал авчран, хүний эрх, эрх чөлөөний тунхаг болон үлдсэн “Надад мөрөөдөл бий” илтгэлээ хоёр зуун мянган хүний өмнө тавьж байсан юм. Түүний хэлсэн үгнээс урам зориг өгч, зорилгодоо тэмүүлэхэд туслах шилдэг эшлэлүүдийг хүргэе.
1. Боловсролын үүрэг нь хүнд гүнзгий бодохыг зааж, шүүмжлэлт сэтгэлгээг суулгах явдал юм. Мэдлэг дээр нэмэх нь хүмүүжил- энэ л боловсролын гол зорилго.
2. Амжилттай эр хүнийг энх цагт хаана зогсож, ямар нөхцөл боломжоор хангагдсан байгаа нь биш, хүнд бэрх цагт хаана зогсож, ямар шалгуурын хэрхэн давж гарч буй нь тодорхойлно.
3. Асуудал чамд хамаагүй гэж нүдээ аниад нэмэргүй. Бидний оршин буй нийгэмд бүх асуудал хүн бүрд шууд бусаар тусдаг. Тиймээс өөрт хамаагүй гэж нүдээ анихаар өөрийнхөө ирээдүйн төлөө үгээ хэл.
4. Энэ цаг үеийн хамгийн гунигт үйл явдал бол муу залуусын хийж буй бодит хэрэг биш, сайн хүмүүс уг хэрэг явдлын хажуугаар үг хэлэхгүй зөрж буй байдал юм.
5. Зөв амьдарсан эсэхийг чинь дүгнэх цор ганц асуулт бол “Чи бусдын төлөө юу хийж чадсан бэ?” гэдэг юм.
6. Хэрвээ та нисэж чадахгүй бол гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх. Ямар ч тохиолдолд та үргэлж урагшлах хэрэгтэй.
7. Бид өс хонзонгийн аяганаас хүртэж эрх чөлөөний цангаагаа тайлах ёсгүй.
8. Харанхуй харанхуйгаа хөөж чадахгүй, зөвхөн гэрэл л үүнийг чадна. Хорсол хорслыгоо арилгаж чадахгүй, зөвхөн хайр л чадна.
9. Уучлал өршөөл бол хүмүүс нэг нэгэндээ өгдөг хамгийн өгөөмөр бэлэг.
10. Бид бол түүхийн энгийн нэг хэсэг биш. Бид бол түүх бичиж үлдээх гол хэсэг.