Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Г.Ням-Од: Жилд 400 орчим хүн умайн хүзүүний хорт хавдраар өвчилж байна

Г.Ням-Од: Жилд 400 орчим хүн умайн хүзүүний хорт хавдраар өвчилж байна
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 19
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн зөвлөмж мэдээллээр умайн хүзүүны хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Г.Ням-Од дараах зөвлөгөөг өглөө.
Тэрээр “Монгол Улсад энэ оны байдлаар умайн хүзүүний хорт хавдар нь зонхилж тохиолддог 10 хорт хавдрын тавдугаарт байдаг. Сүүлийн арван жилийн дунджаар жилд 400 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байгаа статистик бий. Энэ онд 312 тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улс 2012 оноос хойш хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор оношлогдож буй умайн хүзүүний хорт хавдрын 50 орчим хувь нь хожуу шатанд илэрч байгаа. Үүнээс өмнө 70 орчим хувь нь хожуу шатанд илэрч байсан.
Нас баралтын хувьд жилд дунджаар 150 орчим эмэгтэй энэ өвчний улмаас нас бардаг. Умайн хүзүүний хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсэд:
-Бэлгийн замын халдварт өвчин
-Жирэмслэхээс сэргийлэх эм удаан хугацаагаар олон жилээр хэрэглэх
-Бэлгийн хавьтагч нь өөр, олон бэлгийн хавьтагчтай байх
-ПАП шинжилгээнд эрт хамрагдахгүй байх
-Бэлгийн харьцаанд эрт орох
-Тамхи татах
-Дархлаа сул байх зэрэг орно.
Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой өвчин учраас эрт үед нь оношлоод илрүүлбэл эмчлэх бүрэн боломжтой. Монгол Улсын хэмжээнд 30-60 насны хооронд гурван жилийн давтамжтай харьяаллын дагуу умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн эсийн шинжилгээг авч байгаа. Насныхаа дагуу эсийн шинжилгээгээ харьяаллын дагуу өрх дээрээ үзүүлээд явахад умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх юм.
Эсийн шинжилгээг өгөхдөө анхаарах зүйлс:
-Сарын тэмдэг ирээгүй үед
-Хоёр хоногийн өмнө үтрээнд угаалга хийгээгүй байх
-Хоёр хоногийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх
-Хоёр хоногийн өмнө үтрээнд тампон хэрэглээгүй байх
-Үтрээний лаа, тос, эм зэргийг долоо хоногийн өмнө хэрэглээгүй байх
-Үтрээнд эмгэг ялгадасгүй байх
Умайн хүзүүний хавдрын эмнэлзүйн шинж тэмдэг:
-Биеийн юм тогтворгүй байх
-Үтрээнээс цус гарах
-Ядрах, толгой эргэх
-Цэвэршилтийн дараа цус алдах
-Бэлгийн хавьтлын үед өвдөх, үтрээгээр цус гарах
-Хөл хавагнах
-Биеийн жин багасах, турах
-Ууц нуруугаар өвдөх
-Угаалга хийхэд үтрээнээс цус гарах
-Хэвлийгээр өвдөх
-Цустай өтгөн гарах 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн