Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Дэлхийн гарааны бизнесийн цомд Монголын бүсээс шалгарсан 10 гарааны бизнес

Дэлхийн гарааны бизнесийн цомд Монголын бүсээс шалгарсан 10 гарааны бизнес
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 27
Дэлхийн гарааны бизнесийн цомын тэмцээн бүсийн хэмжээнд явагдаж байна. Одоогоор Монголын бүсээс 10 гарааны бизнес шалгараад байгаа бөгөөд финалын шат ирэх тавдугаар сарын 7-нд болно. Финалд ялсан гарааны бизнес цаашаа дэлхийн гарааны бизнесүүдтэй цомын төлөө өрсөлдөх юм.
Чимэгэ
“Чимэгэ системс” нь 2019 онд байгуулагдсан Монголын гарааны компани юм. Хүний хэл яриаг хиймэл оюунаар боловсруулах технологийн суурь шийдлийг хөгжүүлдэг бөгөөд хиймэл оюун бүхий хэлний цахим боловсруулалт бол компьютер хүний бичсэнийг уншиж, хэлснийг сонсон бичиж, улмаар хүний хэлийг ойлгон харилцан ярьж чадах хүртэл түвшинд хувьсан хөгжиж байгаа технологи юм. Хөгжлөөрөө тэргүүлэгч орнууд тус технологийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, робот, ухаалаг гэр, машин гээд эд юмсыг хэл яриагаараа удирддаг болоод байна. Гэхдээ, англи, хятад зэрэг олон сая хүн харилцдаг хэлээр л хэрэглээнд орж байна. Харин “ЧИМЭГЭ СИСТЕМС” монгол хэл болон бусад цөөн хүн амтай улс үндэстний хэлний хувьд, ийм боломжийг дэлхийн түвшинд бүтээнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.chimege.mn. хаягаар авна уу.
Erxes Inc
Erxes Inc нь хэрэглэгчидтэй харилцах хязгааргүй олон сувгийг нэг дор нэгтгэж, хэрэглэгчидтэй харилцах алба хэлтсүүдийн үйл ажиллагааг дэмжиж, хоорондын уялдаа холбоог сайжруулах, үнэнч хэрэглэгчдээ анхаарах, шинэ хэрэглэгчдэд борлуулалтын сэжим үүсгэх, харилцагчийн үйлчилгээг сайжруулах нээлттэй эхийн систем юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.erxes.mn хаягаар авна уу.
ORDĀ Wealth Management
ORDĀ Wealth Management компани нь хил хязгаараас үл хамааран хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, ховор урлагийн бүтээл, цуглуулга зэрэг цаг хугацааны явцад үнэ цэнэ нь өсөх бүхий л төрлийн хөрөнгийн өмчлөх эрхийг хэсэгчлэн арилжаалах боломжийг олгож, тухайн хөрөнгийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад үнэ цэнийг өсгөх зорилготой платформ юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.orda.mn. хаягаар авна уу.
Clinica
Клиника гарааны компани нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа хэрэглэгчдийг эмчлэх эрхийн лиценз бүхий мэргэжлийн эмчтэй түргэн шуурхай холбох Монголын анхны телемедицин платформ юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.clinica.mn. хаягаар авна уу.
ONEFIT
ONEFIT бол бүх төрлийн спорт, фитнесийг нэг гишүүнчлэлээр авах боломжийг бүрдүүлжээ Тодруулбал та тус гишүүнчлэлийг авснаар хүссэн үедээ, хүссэн фитнес клуб, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэн иог, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннис зэргээр хичээллэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг www.onefit.mn. хаягаар авна уу.
Tab Soultion
Tab Solution нь Монголын бүсийн топ 10 гарааны бизнесээр шалгарлаа. Тэд цагаачлал болон глобал HR-ийг DX хийх зорилготой HR tech гарааны бизнес юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.tabsolution.jp. хаягаар авна уу.
Smart Money
Smart Money системийг ашигласнаар ѳѳрийн санхүүгийн ѳгѳѳжгүй, хүү олдоггүй хэрэглээний мѳнгѳнѳѳсѳѳ мѳнгѳ болон бондын зах зээлд мэргэжлийн түвшинд хѳрѳнгѳ оруулах замаар ашиг олох боломжтой. Мобайл болон веб шийдлээр харилцагчаар бүртгүүлэхээс аваад хѳрѳнгѳ оруулах, хѳрѳнгѳ оруулалтаа мѳнгѳжүүлэх процессийг хялбаршуулах үйлчилгээтэй.
Zochil
Zochil гарааны бизнес нь онлайн худалдаа эрхэлж байгаа, эрхлэх гэж байгаа хувь хүн албан байгууллагад зориулсан автоматжуулалтын платформ юм. ЖДҮ, импорт худалдаачин, хоол хүргэлтийн бизнес эрхлэгчдийн гар ажиллагааг автоматжуулж, өөрийн гэсэн онлайн худалдааны вэбсайт болох, бусад борлуулалтын сувгуудаар борлуулах боломжийг zochil гар утасны аппликейшин танд олгоно. Дэлгэрэнгүй мэдэллийг www.zochil.mn. хаягаар авна уу.
ЗээлМН
Зээлмн нь Монголын анхны пээр то пээр зээлийн бүтээгдэхүүнийг аппликейшин хэлбэрээр хүргэж буй платформ юм. Аппликейшины тусламжтайгаар та цаг хугацаа болон орон зайн байршлаас үл хамааран дижитал гэрээ байгуулан ямар ч барьцаа хөрөнгийн шаардлагагүйгээр зээл авах болон зээл өгөх буюу хөрөнгө оруулах гэсэн цогц санхүүгийн бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг www.zeel.mn хаягаар авна уу.
Эх сурвалж: Startup World Cup Mongolia
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн