Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдад З.Мэндсайханыг нэр дэвшүүлж, намынхаа Удирдах зөвлөлийн 100 хувийн дэмжлэгийг авлаа.
З.Мэндсайхан нь санхүүч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2019 оноос Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаа юм байна.
-1986-1996 онд Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургууль
-1996-2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч, бизнес судлаач
-2006-2008 онд Удирдлагын академид Удирдахуйн ухааны магистр
-2001-2014 онд Хувийн хэвшилд Гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирал
2015-2016 онд Сангийн яамны Төсвийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
-2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн Нарийн Бичгийн дарга
-2019 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга
Нийт орлого: 24 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого: 21 сая төгрөг
Газар: Эзэмших га-1, Өмчлөх м2-1
Үнэт эдлэл: 150 сая төгрөг
Хөрөнгө оруулалт: Ньюсувагт констракшн ХХК, Магнатайэрс монголиа ХХК, Вүүлховд ХХК-иудаас эзэмшилтэй, нэг патентийн эрхтэй
Мал: 477 сая төгрөгийн үнэлгээтэй 280 адуу, 25 хурдан удмын адуу, 92 үхэртэй.