Монгол Улсад 2021 онд ажлын байрны 256 осол бүртгэгдэж, 34 хүний амь нас эрсэджээ.
Жил бүр ажлын байрны орчин, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулдаг. Тус уралдааныг энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
Тус болзолт уралдаан нь осол гаргаагүй, аюулгүй ажилладаг ААН-үүдийг сурталчлах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
ХНХЯ-ны Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан: “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны шилдэг 14 аж ахуйн нэгж шалгарлаа. Тэд олон улсын стандартыг нэвтрүүлж, нормыг мөрдөж, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгож, хамгийн гол нь осол гаргаагүйгээрээ онцлог юм. Уралдаан хоёр шаттай болдог. Эхний шатанд орон нутгийн салбар зөвлөлүүдэд явагддаг. Хоёрдугаар шат нь яамны хэмжээнд зохион байгуулагддаг. Нийтдээ 200 гаруй ААН оролцлоо. Ялангуяа эрсдэл өндөртэй уул уурхай, зам тээвэр, барилгын салбар түлхүү оролцсон.
“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагууд зургаан салбараас тодорчээ.
-Эрчим хүчний салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК
Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ Зүүн хараа салбар
-Төрийн болон үйлчилгээний салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
Нийслэлийн Баянгол дүүргийн 38 дугаар сургууль
Гэмтэл согог судлалын үндэсний төв
Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэг
Радио телевизийн Үндэсний сүлжээ
-Барилгын салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
Улаанбаатар БҮК хувьцаат компани
-Уул, уурхай олборлолтын салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
Хүрэн толгой коал майнинг ХХК
-Зам тээврийн салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар татах хэсэг
Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Толгойт өртөө
-Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд
Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагаар шалгарсан УБТЗ ХНН-ийн Улаанбаатар татах хэсгийнхэн хэрхэн аюулгүй ажилладаг туршлагаа хуваалцав.
Улаанбаатар татах хэсгийн дарга П.Энхмөнх “Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг хувь хүний өөрөөс нь шалтгаална. Тиймээс ажилчдаа анхаарч, тэдэнд хяналт тавьж ажилласаар аюулгүй байна. Бид гурван шатны үзлэгээр байнгын хяналт тавьдаг. Нэгдүгээр шатанд, тухайн ажилтан өдөр бүр ажил эхлэхийн өмнө тухайн өдрийн хөдөлмөр аюулгүй байдлын жижүүрээр эрсдэлээ арилгуулдаг. Хоёрдугаар шатанд, долоо хоног бүр тухайн цехийн зааварлагч юм уу мастер нь эрсдэлийг үнэлж, арилгадаг. Гуравдугаар шатанд, сар бүр удирдах ажилтнууд үзлэг шалгалт хийж, эрсдэлийг үнэлдэг. Ийм хяналтын системтэй байхад хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажиллаж чадна гэсэн үг” гэлээ.
Аюулгүй ажиллагааны 10 дүрэм
-Та өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
-Ажил эхлэхийн өмнө тухайн ажилд тохирсон зааварчилгаа удирдлагаасаа авсан байх ёстой.
-Үйлдвэрлэл болон төслийн талбайд НБХХ-г гүйцэд өмсөж хэрэглэх үүрэгтэй.
-Аюултай нөхцөл байдлыг олж харсан бол тухайн ажлыг зогсоох эрхтэй бөгөөд бүх төрлийн осол, осолд дөхсөн тохиолдол, аюултай нөхцөл байдлыг нэн даруй ахлах ажилтанд мэдээлнэ.
-Ажил эхлэхийн өмнө эрсдэлээ үнэлсэн байх үүрэгтэй.
-Согтууруулах ундаа, мансууруулах бодисоос ангид байж, ажил үүргээ гүйцэтгэхэд бэлэн байх ёстой.
-Машин, механизм, тоног төхөөрөмж ажиллуулах бол эрх бүхий мэргэжлийн үнэмлэхтэй байна.
-Эрсдэл өндөртэй ажил гүйцэтгэх бол ахлах ажилтнаас зөвшөөрөл авч эрсдэлийн үнэлгээ хийнэ
-Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйлдэл хийхгүй байх, ямар нэг зүйл асгарсан тохиолдолд нэн даруй цэвэрлэгээ хийнэ.
-Химийн бодистой ажиллах бол ХАЛМ-тай танилцсан байх үүрэгтэй.