Ахмад настнуудад улсын төсвөөс санхүүжилтээр олгодог хөнгөлөлт урамшууллын мэдээллийг хүргэж байна. Эрүүл мэндийн даатгалыг төр бүрэн хариуцдаг тул үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй.
Нэмэлт: Ахмад настан гэж хэнийг хэлэх вэ
-Ахмад настан гэж 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэйг хэлнэ.
-Тусгай эрхтэй ахмад настан гэж гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан (1990-1992) Ардын их хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанг хэлнэ.
-Онцгой гавьяатай ахмад настан гэж Монгол Улсын Баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон болон ахмад дайчинг хэлнэ.