-Уламжлалт баяраа ухаалгаар тэмдэглэцгээе-
#ЦахимЗолголт санаачилгыг төрийн тэргүүнээс эхлээд иргэд, олон нийт дэмжиж байгаа өнөө үед цахим золголт хэрхэн хийх талаар уншигчиддаа мэдээлэл хүргэхээр шийдлээ. Мөн ашиглаж болох бусад сонирхолтой контентуудыг танилцуулж байна.
Цахим золголт нь энгийнээр хэлбэл, сар шинийн баяраар дор бүрнээ гэртээ байж, настан буурал, хамаатан садантайгаа “цахимаар “золгож”, технологийн хөгжлийг ашиглан уламжлалт баяраа ухаалгаар тэмдэглээх арга юм. Facebook, Instagram зэрэг өргөн хэрэглэгддэг олон нийтийн сүлжээг ашиглан “video call” болон “group call”-оор золголтоо хийх, мэнд мэдэлцэх, ёс жаяг уламжлалаа үргэлжлүүлэх зорилготой.
Ингээд та бүхэн цагаан сараар олон байршлаас нэгэн зэрэг #ЦахимЗолголт хийх бол Facebook Messenger дээр Group Chat үүсгэж видео дуудлага хийх зааврыг хүргэж байна Facebook Messenger дээр хамгийн ихдээ 10 хүн нэгэн зэрэг видео дуудлага хийж, зургаан хүнийх нь видеог харах боломжтой. #ЦахимЗолголт санаачилгыг эхлүүлсэн “Оюу толгой” компанийн зүгээс цахим золголтод зориулан олон төрлийн сонирхолтой контентыг бэлтгэн гаргажээ. Эдгээрийг хүссэн хэн бүхэн хэрэглэх боломжтой юм.
#ЦахимЗолголт нэртэй AR filter-үүд. Facebook, Instagram, Messenger зэрэг сошиал хуудсуудаар дамжуулан story болон зураг хийхийг хүсвэл доорх холбоосуудаар ороорой.
-Мөн Instagram, Facebook-ийн орчинд найз нөхөд, хамаатан садан уруугаа хөгжилтэй хөдөлгөөнт зураг явуулахыг хүсвэл доорх зааврын дагуу Gif стикерүүдийг ашиглаарай.
Story хийх зургаа сонгоно
Улаан сумаар заасан нэмэлт цэс рүү шилжинэ
Хайлтын цонхон дээр “цахим”, “TsakhimZolgolt” гэж хайна
Гарч ирсэн сонголтуудаас таалагдсан стикерийг ашиглана.
Мөн та хүсвэл Оюу толгой ХХК-ийн албан ёсны Facebook хуудаснаас гаргасан профайл зургийн “frame” буюу хүрээг ашиглан зургаа солих боломжтой.
Мөн та хүсвэл Оюу толгой ХХК-ийн албан ёсны Facebook хуудаснаас гаргасан профайл зургийн “frame” буюу хүрээг ашиглан зургаа солих боломжтой.
Жил болгоны цагаан сараар айл бүрт “Тогоо баригч” томилогддог бол энэ жилийн #ЦахимЗолголт-ын үеэр “Холбоо баригч”-ийг томилох юм. Тэдгээр хүмүүс технологийн асуудлыг бүрэн хариуцаж, хэнтэй, хэзээ холбогдох төлөвлөгөө гаргаж, настан буурлуудаа технологийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд нь тусална. Бид холбоо баригчдад зориулан төлөвлөгч дэвтрийг гаргасан байгааг эндээс татна уу.
Иргэд, аж ахуйн нэгжүүдийг харин #ЦахимЗолголт “хаштаг”-ийг ашиглан цагаан сартай холбоотой пост, зургаа оруулан аюулт өвчний эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна.
Хотол олноороо #ЦахимЗолголт санаачилгад нэгдэж, холбогдон золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгсээ цахимаар бэлэглэе.