Ухаалаг гар утсыг бий болсноор бидний амьдрал, нийгмийн харилцаг олон талаар хялбар болгосон ч гэлээ зарим хүн ухаалаг гар утасныхаа хамааралд хэт орсноор эрүүл мэнд, амьдралын хэмнэлд сөргөөр нөлөөлж байгаа билээ. Австралийн Мельбурн их сургуулийн эрдэмтэн доктор Сюзана Флоресын “Facebook бидний сэтгэл хөдлөл, харилцаа, амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?” нэртэй судалгааны өгүүлэл бичжээ . Энэхүү өгүүлэлд нийгмийн сүлжээний эрин үед дэлхийн хүн амын талаас илүү нь ухаалаг гар утасны хэрэглээ хяналтаас гарч, амьдралд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлжээ.
1.Гар утасны хэт их хэрэглээ нь нойрны эмгэг тусах гол шалтгаан болдог
Ухаалаг гар утасны дэлгэцээс ялгардаг хөх ягаан гэрэл нь нүдний салстыг гэмтээж, нойргүйдэлд хүргэх гол шалтгаан болж байна. Сошиал хэрэглэгчид шөнө унтахынхаа өмнө гар утсаа их хэрэглэдэг нь давхардсан донтолтын илрэл юм.
2.Романтик харилцааг үгүй хийнэ
Ухаалаг гар утас нь хосуудын хоорондох романтик харилцааг үгүй хийдэг аж. Судлаач Флоресын үзэж буйгаар орчин үеийн хосууд хамтдаа байхдаа ч гар утсаа оролдсоор байдаг бөгөөд орчин үед бараг хүн болгон ийм байдлыг энгийн мэтээр хүлээн авдаг болсон нь хүмүүс хоорондын харилцаа улам холдож буйн илрэл юм.
3.Хүүхэд хүмүүжүүлэх муу жишээ болж байна
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нүүр тулж буй гар утсаараа, мессеж, дуудлага хийн ярилцах болсон энэ үед өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг тухай Psychology сэтгүүлд онцолсон байдаг. Бага насны хүүхдэдээ ухаалаг гар утас бэлэглэх нь тийм ч зөв сонголт биш бөгөөд ухаалаг утасны донтолт нь хүүхдийг хөндий, өөрийгөө илэрхийлэх чадваргүй болгодог байна.
4.Ухаалаг гар утасны хэт хэрэглээ залхуурлын эх болдог
Ухаалаг гар утас нь сэтгэцийн залхуурлыг бий болгодог. Жишээ нь найзуудтайгаа хоол идсэн хойноо тооцоогоо хуваах болохдоо шууд утсаа гаргаж ирээд тооны машиныг ашигладаг. Энэ мэт утасныхаа ачаар өдөр тутам таарах энгийн асуудлуудыг хялбарчлах нь залхуурал, сэтгэхүйн үйл явцыг удаашруулдаг байна.
5.Сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг
Ухаалаг гар утасны хэт хэрэглээ сэтгэл гутралд хүргэдэг. Нийгмийн сүлжээн дэх гял цял байдал, алдартай, чинээлэг хүмүүсийн амьдрал зэргийн харсаар өөрийнхөө амьдралаас авах сэтгэл ханамж буурч улмаар сэтгэл гутрал, стресст хүргэдэг байна. Тиймд ухаалаг гар утасны хэт их хэрэглээг хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө гэдгийг ухаарч багасгах хэрэгтэй.
Эх сурвалж: BusinessInsider