Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Оросын банкууд Хятадын ‘UnionPay’ системд шилжлээ

Оросын банкууд Хятадын ‘UnionPay’ системд шилжлээ
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 7
ОХУ-ын хэд хэдэн томоохон банк ням гаригт Хятадын “UnionPay” картын системд шилжсэн талаар мэдэгдлээ.
Тухайлбал, “Sberbank”, “Alfa Bank” болон “Tinkoff” зэрэг Оросын томоохон банкууд Хятадын системд шилжсэн байна. Харин “Pochta Bank”, “Gazprombank”, “Promsvyazbank” болон “Sovcombank” зэрэг банкууд өмнө нь “UnionPay” системд шилжээд байжээ.   
Москвагийн эсрэг хориг арга хэмжээний хүрээнд олон улсын санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч “Master Card”, “Visa” компаниуд өнгөрсөн долоо хоногт ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож, тус улсын бүх банкуудыг картын төлбөрийн системээсээ хассан.
Ингэснээр ОХУ-ын иргэд дэлхийн хаана ч “Master Card” болон “Visa” карт ашиглах боломжгүй болсон билээ. Мөн тус улс дахь гаднын иргэд картын үйлчилгээ ашиглах боломжгүй болсон. Түүнчлэн АНУ-ын “American Express” болон “PayPal” компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон.
БНХАУ-ын төв банкны дэмжлэгээр 2002 онд картын төлбөр тооцооны “UnionPay” системийг үүсгэн байгуулж, 2004 оноос олон улсын зах зээлд өрсөлдөж эхэлсэн. Өдгөө “UnionPay International” компани нь дэлхийн 180 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ОХУ-ын иргэд тэдгээр улсуудад картаа ашиглах боломжтой юм. Монгол Улсад “UnionPay” систем 2008 онд нэвтэрсэн.
Эх сурвалж: RT
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн