Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлж буй.
БНХАУ-аас худалдан авч байгаа төхөөрөмжийн эхний ээлжийн 20,000-ыг энэ долоо хоногт тараасан бол маргааш дараагийн ээлжийн 60,000 ширхэг угаарын хий мэдрэгч ирнэ хэмээн албаныхан мэдээлээд байна.
Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар иргэн таны аюулгүй байдал бүрэн хангагдахгүй бөгөөд та өөрийн орон сууц, гэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зөв галлагааны зааварчилгааг байнга дагаж мөрдсөнөөр гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учир сайтар анхаарна уу.
-Төхөөрөмжийн сав баглаа боодлыг задласны дараа батарейг хийж, мэдрэгч өөрөө өөрийгөө шалгаж дуусах хүртэл ойролцоогоор гурван минут хүлээнэ.
-Асаах үед төхөөрөмж нь жингэнэн дуугарч улаан гэрэл нэг удаа анивчна.
-Төхөөрөмжийн найдвартай ажиллагаа болон LED дэлгэц, дохиоллын батарейны ажиллагааг шалгахын тулд “Test” товчийг хэдэн секундын турш дарж шалгана.
-Хэрэв төхөөрөмж нь 30 секунт тутамд ногоон гэрэл асахгүй эсвэл LCD дэлгэц дээр “Err” мэдээлэл гарч байвал төхөөрөмжинд гэмтэл гарсан байдлыг илтгэнэ.
ТӨХӨӨРӨМЖИЙГ ДОЛОО ХОНОГ БҮР ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
-Дохиолол дугарч байгаа үед “Reset” товчлуурыг дарж дохиог унтраана.
-Унтраасны дараа угаарын хийн хэмжээ хэвээр байвал дохиолол дахин дугарна.
-70ppm-200ppm хооронд байвал 5 минутын дараа дохиолол дахин дуугарна.
-200ppm-ээс их байвал дохиолол тун удалгүй дахин дугарна.
-70ppm-ээс бага үед дохиолол дахин дуугарахгүй.
ДОХИОЛОЛЫГ ТООХГҮЙ ӨНГӨРӨӨЖ БОЛОХГҮЙ
-Таныг эзгүйд дохиолол дугарсан бол та дараа нь Test/Reset товчлуурыг хэдэн секундын турш дарахад ногоон гэрэл секунд бүр анивчиж, илэрсэн угаарын хийн дээд хэмжээг дэлгэц дээр үзүүлнэ.
-Товчлуурыг дахин дарах юмуу эсвэл нэг минутын дараа төхөөрөмж автоматаар хэвийн байдалд эргэн орно.
Дохиолол дугарсан үед яах ёстой вэ?
-Хаалга болон цонхыг нээх, цэвэр агаарт аль болох хурдан гарах
-Гэрийн бүх гишүүдээ бүртгэх
-Хариуцсан байгууллагын хүмүүс ирж тухайн нөхцөл байдалд арга хэмжээ авахаас гэр рүүгээ буцаж орохгүй байх