Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, Гаалийн ерөнхий газар хамтран гадаад улсын иргэн Монгол Улын хилээр хар тамхи нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлсэн байна.
Тодруулбал, 31 настай, Нигер улсын иргэн Монголд үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвд энэ сарын 08-аас англи хэлний цагийн багшаар ажиллаж эхэлсэн байна. Тэрээр илгээмжээр дамжуулан хар тамхи оруулж ирсэн байсныг илрүүлж, ажлын байрнаас нь баривчилсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хураан авч, битүүмжилжээ. Мөн түүний хамсаатан байж болох Нигер улсын гурван иргэнийг саатуулжээ.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж дөчин мянган нэгжээс хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.