УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Шүүхийн тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр АН-ын бүлэг хоёр удаа гурав хоногийн завсарлага авсан. Тиймээс тус хуулийн хэлэлцүүлэг ирэх долоо хоног хүртэл хойшлоод байгаа юм. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах нь сөрөг үр дагавар гаргаж байгаа талаар УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн юм.