Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Жагсаалт: Амьдрахад хамгийн таатай, аюулгүй хотууд

Жагсаалт: Амьдрахад хамгийн таатай, аюулгүй хотууд
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 11
The Economist Intelligence Unit-ээс жил бүр гаргадаг дундаж амьдралтай иргэд амьдрахад хамгийн таатай хотуудын жагсаалт шинэчлэгджээ. Судалгааны үнэлгээг тус хотын иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж, хүнсний эрүүл ахуй, чанар,  ажлын байр, цалин, боловсролын хүртээмж, авто замын чанар, тээврийн хэрэгслийн чадавх, зугаацаж, аялах сонголтууд зэрэг 30 гаруй хүчин зүйлийг харгалзан үзэж гаргажээ. Жагсаалтыг сүүлийн долоон жил тасралтгүй тэргүүлж буй Вена хот дахин тэргүүлсэн бол Австралийн Мельбурн, Японы Осака удаалжээ. Жагсаалтын эхний аравт Австралийн гурав, Канадын гурван хот байгаа нь тус улсуудын иргэдийн амьдрах боломж өндөр байгааг харуулж байна. 
Жагсаалт : 
undefined
Мөн тус судалгааны байгууллагаас сүүлийн 10 жилийн дотор эрчимтэй хөгжиж, иргэдийн амьдрах нөхцөлийг хурдацтай сайжруулж чадсан хотуудыг танилцуулжээ.
1.Хонолулу, АНУ
Хавайн арлын төв Хонолулу хот нь сүүлийн 10 жилийн дотор хурдацтай өсөж, энэ оны байдлаар АНУ-ын хамгийн аюулгүй, амьдрахад таатай хот болжээ. Тодруулбал боловсрол, орчны эрүүл ахуйн байдлаар АНУ-ыг тэргүүлсэн бөгөөд аялал жуулчлалд тулгуурлан эдийн засгаа хөгжүүлж чаджээ. Тус хот нь байгалийн дурсгалт газар, соёлын өвүүд нь бүрэн бүтнээрээ хадгалагдаж байгаа АНУ-ын цөөхөн газрын нэг аж.
 2. Будапешт, Унгар
Унгарын нийслэл Будапешт хот сүүлийн 10 жилийн дотор дэд бүтэц, хот хөгжүүлэлтээ хамгийн их анхаарч, дэд бүтцийн төслүүдээ амжилттай хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах боломжийг хангаад байгаа юм. Хотын бүс бүрт дугуйн зам, 24 цагийн автобус, трамвай байдаг. Мөн V зeeний үеэс Унгарт усан үзмийн тариалалт  хөгжиж ирсэн бөгөөд шар айраг, хэдэн арван жил дарсан сайн чанарын дарс, амтат кофе зэрэг хүн бүхний уух дуртай зүйл төрөл төрлөөрөө байдаг аж.
3. Кувейт хот, Кувейт
Газар зүйн ашигтай байрлалынхаа ачаар олон улсын худалдаанд чухал байр суурь эзлэх болсноор Кувейт улсын нийслэл  Кувейт хот нь сүүлийн хэдэн жилд эрчимтэй хөгжжээ. Хурдны замтай болж, иргэдийн амьдрах нөхцөл өдөр ирэх тусам сайжирч байгаа юм байна. Түүнээс гадна Кувейтийг Персийн булангийн хамгийн хөгжилтэй, зугаатай орон хэмээн нэрлэдэг бөгөөд кино театр, театрын урлаг,  олон хөгжмийн фестивалиуд зохион байгуулагддаг болжээ. 
4. Окленд, Шинэ Зеланд
Шинэ Зеландын Хойд Арал дээр орших Их Окленд нь Шинэ Зеландын хамгийн олон хүн амтай, хамгийн том, анхдагч хот юм. Тус хот нь сүүлийн арван жилийн турш иргэдийнхээ амьдрах чадвар, тав тухтай байдлаараа дэлхийд тэргүүлж байгаа юм. Ялангуяа соёлын арга хэмжээ,  иргэдийн амьдрах байшин барилгаараа тэргүүлдэг юм.
5. Тайпей, Тайвань
Жагсаалтад багтсан цор ганц Ази тивийн хотоор Тайваний нийслэл Тайпай хот тодорчээ. Тайпей нь төгс шийдсэн дэд бүтэц, нийтийн тээврийн үйлчилгээтэй бөгөөд хот бүхэлдээ метроны шугамд холбогдож, нисэх онгоцны буудлаас  ч шууд хот руу чиглэсэн метронд суух боломжтой аж. Түүнчлэн, эрүүл мэндийн үйлчилгээг улс даяар хүргэж, хүртээмжийг сайжруулахаар ажилласаар байгаа юм. Мөн оршин суугчдын боловсрол эзэмших боломж болоод төвшин өндөр  юм.  
Эх сурвалж: ВВС
 
 
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн