Open iToim app
Бүтээгч | 1 мин уншина

Танилц, Замын цагдаагийн уулзварт гүүр барих ажил 62 хувьтай үргэлжилж байна

Танилц, Замын цагдаагийн уулзварт гүүр барих ажил 62 хувьтай үргэлжилж байна
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 24
Замын цагдаагийн уулзварт гүүр барих бүтээн байгуулалтын ажлын явц 62 хувьтай үргэлжилж байна. Үндсэн гүүрийн хөдөлгөөнийг ирэх есдүгээр сард нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж,  зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах  гэх мэт чухал ач холбогдолтой гэж төсөл хэрэгжүүлэгч нар тайлбарлаж байгаа юм.
Бүтээн байгуулалтын хүрээнд Олимпийн гудамж, Их монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 470 метрийн урттай төмөр бетон гүүр барьж, үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1077 метрийн урт гүүр, налуу замууд баригдаж байна.
undefined
Өнөөдрийн байдлаар Их Монгол улсын гудамж, Олимпийн гудамжийг өргөтгөх шинэчлэх ажлыг хийж байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу шуурхайлж ажиллаж байгаа юм байна. Үндсэн замын хөдөлгөөнийг ирэх есдүгээр сард нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Уг бүтээн байгуулалтыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа.
undefined
undefined
undefined
Замын цагдаагийн уулзвар дээгүүр  баригдах гүүрэн гарц баригдснаар нарны зам, Гадаад хэргийн яамнаас Home плаза хүртэлх замын түгжрэл багасч, төмөр замаар гарах авто машины осол аваар буурна гэж тооцжээ. 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн