Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

Кэмбрижийн их сургуулиас ‘Гэйтс Кэмбриж’ тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

Кэмбрижийн их сургуулиас ‘Гэйтс Кэмбриж’ тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 27
Англи төдийгүй дэлхийн шилдэг их сургуулийн нэгд зүй ёсоор тооцогддог Кэмбрижийн их сургуулийн “Гэйтс Кэмбриж” тэтгэлгийн 2019 оны хөтөлбөр зарлагджээ. Кэймбрижийн их сургууль нь 1207 онд байгуулагдсан ба тус улсынхаа  хоёр дахь ууган их сургууль юм.
“The Gates Cambridge” тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхий дахинд хамгийн нэр хүндтэй хөтөлбөрүүдийн нэг бөгөөд тус сургууль суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудад зориулсан бүтэн цагийн магистр болон докторын зэргээр хүссэн мэргэжлээрээ Кэмбрижийн их сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгодог юм. Жил бүр ойролцоогоор 95 хүнд энэхүү тэтгэлгийг олгодог байна.
Тус тэтгэлгийг дэлхийн чинээлэг эрхэмүүдийн нэг, Microsoft компанийг үндэслэгч Билл Гэйтс болон түүний эхнэр Мэлинда Гэйтс нарын үүсгэн байгуулсан “Билл ба Мэлинда Гэйтсийн Сан”-гаас олгодог бөгөөд 2001 оноос хойш 18 дахь жилдээ зарлагдаж байна.
Материал хүлээн авах хугацаа: 2018 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хүртэл
Суралцах хөтөлбөр: Кэмбрижийн их сургуулиас санал болгож буй магистр болон докторын хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой.
Суралцах хугацаа: Хөтөлбөрөөс хамаарч 1-3 жил
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөр болон бусад амьжиргааны зардал
Зорилтот улс: Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас бусад улс орны оюутнууд хамаарна.
Тавигдах шаардлага ба бүрдүүлэх материал: Кэмбрижийн их сургуульд тэнцсэн байх
Дэлгэрэнгүй мэдээллийг: Энэ холбоосоос үзнэ үү.
 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн