Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Манзушир цогцолборыг 270 тэрбум төгрөгөөр таван жилийн хугацаанд барина

Манзушир цогцолборыг  270 тэрбум төгрөгөөр таван жилийн хугацаанд барина
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 21
“Манзушир” хийдийн туурин дээр баригдах “Манзушир” соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор төслийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн М.Энхболд, Төв аймгийн удирдлагууд, Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болон бусад лам хуврагууд оролцлоо.
Манзуширын аялал жуулчлалын цогцолборыг төлөвлөхдөө түүх археологийн судалгаанд үндэслэж газар нутгийн байршлын онцлог, үйл ажиллагааны хэлбэр зэргээс шалтгаалж Манзуширийн ариун орон, Эрдэм дэлгэрүүлэх орон, Урлахуйн бүтээлийн орон гэсэн гурван үндсэн хэсэгтэй байхаар төлөвлөжээ.
Манзушир хийдийг сэргээн засварлах энэхүү төсөл нь Монгол Улсын хөгжилд томоохон байр суурь эзлэх бөгөөд Монголын бурхан шашны зан үйл, уламжлалыг дэлхий нийтэд таниулах аялал жуулчлалын том бүтээн байгуулалт болох аж. Төслийн хүрээнд нийт 17  байгууллагаас мэргэжлийн 136 хүн есөн баг болж ажилласан бөгөөд 2019 оны хоёрдугаар сараас судалгааны материалуудыг боловсруулж, шинэ орон зайн төлөвлөлтийг мэргэжлийн зөвлөх архитекторууд хийж гүйцэтгэсэн байна.
undefined
Энэхүү цогцолбор нь нийтдээ 270 тэрбум төгрөгөөр босно. Улсын төсвөөс 37 тэрбум төгрөг гаргахаар суусан бөгөөд ихэнхи зардлыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас гаргахаар төлөвлөсөн байна.  “Манзушир” соёл,  шашин, аялал жуулчлалын цогцолборыг БОАЖЯ-ны захиалгаар бүтээн байгуулах бөгөөд ирэх жилээс төслийн бүтээн байгуулалт эхэлнэ.  Энэхүү бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орсноор жилд 1.3 сая жуулчин хүлээн авах чадалтай олон улсын аялал жуулчлалын бүс болно гэдгийг төсөл санаачлагчид тайлбарласан. 
Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил хүртэлх 5.6 км, Баруун ширээт 6.3 км, Зайсан толгой 4.7 км нийт  17.4 км үргэлжлэх “Cable car” буюу агаарын зам барихаас гадна явган аяллын амралтын цэгүүдийг байгуулах аж. Олон улсын хэмжээний аялал жуулчлалын төв цогцолбор болох дээрх төслийн гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байна.
undefined
Төслийг санаачлагч  УИХ-ын гишүүн М.Энхболд: Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн хувьд дэлхийн түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварладаг, дэмжиж ажилладаг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж  байна. Мөн орон нутгийн болон улсын төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг авах нь зүйтэй. Энэхүү төсөл  амжилттай хэрэгжиж чадвал Монгол Улсын  аялал жуулчлалын онцгой бүс нутаг болох бөгөөд таван жилийн хугацаанд зарцуулсан өртөг зардлаа нөхөх тооцоо судалгаа гарсан. Мөн Манзушир хийдийн нэг давуу тал нь шинэ нисэх онгоцны буудлаас  25 км зайтай байрлаж байгаа учир  Монголын аялал жуулчлалын томоохон нэг төв болно гэдэгт итгэлтэй байна.
undefined
undefined
Бэлтгэсэн: Б.Пүрэвдулам
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн