АНУ-ын шатрын найм хүртэлх насны АШТ-нд Э.Одбаяр оролцож, аварга болж, алдарт шатрын их мастер Сюзан Полгараас цомоо гардаж авлаа. Тэрээр Олон улсын шатрын их мастер А.Энхтуулын шавь юм.
Энэ талаар Олон улсын шатрын их мастер А.Энхтуул “Найм хүртэлх насны АНУ-ын АШТ-нд миний шавь Э.Одбаяр аварга болж, алдарт шатарчин, дасгалжуулагч Сюзан Полгараас цомоо гардан авлаа.
Миний бие өмнө Азийн шилдэг 10 залуу шатарчинд багтаж, Их мастер Сюзан Полгараар удирдуулсан олон улсын бэлтгэлд 2013 онд хамрагдсан бөгөөд түүний урилгаар АНУ-г зорьж байлаа. Сюзан Полгараас нэг бус удаа би номын дуу сонсож явсан. Харин тууштай бэлдсэн шавь маань өнөөдөр түүнээс шагнал аваад зогсож байдаг. Тууштай тайван байж, өдийг хүрсэн шавьдаа болон ээж, аавд нь баяр хүргье” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.