Open iToim app
Улс төр | 1 мин уншина

М.Чинбат: Нүүрсний 17 хэрэгт 87 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан

М.Чинбат: Нүүрсний 17 хэрэгт 87 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 5
УИХ-ын чуулганаар Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсож байна. Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нүүрсний асуудлаар шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой  гомдол 2011 оноос хойш гарч эхэлсэн. 2011 онд нэг,  2012 онд хоёр, 2013 онд нэг, 2015 онд нэг, 2017, 2018 онд зургаа, 2019, 2020, 2021 онд 2022 онд 15 гээд нийт 40 гаруй гомдлыг цагдаагийн байгууллага хүлээн авч тухайн үед зохих журмын дагуу шийдвэрлэсэн. Гааль болон холбогдох байгууллагаас гаргасан өгсөн мэдээллийн дагуу асуудлыг шийдвэрлээд явж байсан.
Жагсаал цуглаанаас өмнө нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой хэргийг эрчимжүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газраас хамтарсан ажлын хэрэг байгуулсан. Өнөөдрийн байдлаар 44 хэргийг шалгаж байна. Үүнээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 27, мөрдөн байцаалтын 17 хэрэг шалгагдаж байна. Мөрдөн байцаалтын 17 хэрэгт 87 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс 23 хүнд холбогдох дөрвөн хэргийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэргийн явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хор уршгийг шалгаж тогтоодог" гэв.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн