ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украинаас олзолсон зэвсгийг Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улсын батлан хамгаалах хүчинд хандивлах ёстой гэх байр суурь илэрхийллээ.Оросын төрийн мэдлийн “RT” агентлагийн мэдээлснээр тэрээр баасан гаригт ОХУ-ын Аюулгүйн зөвлөлд мэдээлэл өгөх үеэрээ Донбассын арми барууны орнуудаас Украинд нийлүүлсэн орчин үеийн зэвсгийг ашиглах ёстой гэжээ. Сергей Шойгу энэ талаар “Манай цэргүүд Украины танк, хуягт машин, их пуу, пуужин, бүх төрлийн бага оврын зэвсэг тэргүүтэй маш их хэмжээний зэвсгийг олзолсон. Мөн их хэмжээний танк, хуягт эсэргүүцэгч, зөөврийн зенитүүд болон агаарын довтолгооноос эсэргүүцэгч олзолсон. Тиймээс Донецк болон Луганксийн армийн чадамжийг нэмэгдүүлж, өөрсдийгөө илүү сайн хамгаалахад нь дэмжлэг болгох зорилгоор олзолсон зэвсгийг тэдэнд хандивлахыг санал болгож байна” гэсэн байна.Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, шаардлагатай баримт бичгүүдэд гарын үсэг зурахаа мэдэгджээ.Эх сурвалж: RT