Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Б.Анхбаяр: Ирэх долоо хоногоос шатахууны нийлүүлэлт хэвийн байдалдаа орно

Б.Анхбаяр: Ирэх долоо хоногоос шатахууны нийлүүлэлт хэвийн байдалдаа орно
Нийтэлсэн 2021 оны 9 сарын 27
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ 7 хоногийг дуустал шатахууныг 30 мянган төгрөгийн хязгаартай хэвээр олгох юм байна. 
УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр: ОХУ-аас аравдугаар сарын эхээр дараагийн ээлжийн захиалсан 44 мянга орчим газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөсөн. Мөн есдүгээр сард авч чадаагүй 9000 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн дээр нэмээд 54 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн авах гэрээ хэлэлцээр хийгээд ирсэн.
Мөн БНХАУ-аас 150 вагон шатахуун Монгол Улсад нийлүүлнэ.
Урд шөнийн байдлаар шатахуун ачсан 50 вагон Замын-Үүд дээр ирсэн. Үүнээс 32 вагоныг шилжүүлж ачаад байна. Дараагийн 50 вагон Эрээнд ирнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай АИ92 шатахууны хэрэглээ сард ойролцоогоор 30 орчим мянган тонн байгаагаас Улаанбаатар хотод 1000 орчим тонныг хэрэглэдэг. Эхний ээлжинд ирсэн 1000 орчим тонн шатахууныг аж ахуйн нэгжүүдэд жигд хуваарилахаар ажиллаж байна.  
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Цаашдаа шатахуун тасрахгүй байж чадах уу?
-Аж ахуйн нэгжүүдийн үлдэгдэл нөөц дуусч байгаа. Бидний төлөвлөж байгаагаар ОХУ-аас нийлүүлэх 1500 тоннын 1200 орчим нь ирчихсэн байгаа. Шатахуун түгээх станцуудад хуваарилаад явж байна. БНХАУ-аас ирээд шилжүүлж ачсан 32 вагоны 25 нь Улаанбаатар руу гарсан байна. Үе шаттайгаар өдөр өнжилгүй татан авалт хийхээр ажиллаж байна. Энэ долоо хоногийн сүүл, ирэх 7 хоногийн эхээр хэвийн байдалдаа орно гэж бодож байна.
-Шатахууны үнэ нэмэгдэх үү?
-Цаашдаа шатахууны үнийг чөлөөлөх бодлоготой ажиллаж байгаа. 2018 онд АИ 92, дизель түлшний үнийг чөлөөтэй зохицуулахаар шийдвэрлэсэн. АИ92 ард иргэдийн өргөн хэрэглээ учраас үнийг чөлөөлөх бодлого барьж байгаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн