ХААН Банк “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага”–аар дахин шалгарлаа.
Улаанбаатар хот, 2018 оны 9-р сарын 5 - Нийгмийн даатгалын ерөнхий газраас улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, 2017 оны санхүүгийн жилд ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангаж, даатгуулагчдын тоог нэмэгдүүлэн хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн шилдэг 15 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгарууллаа.
Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудаас 2018 оны 8 сарын байдлаар ХААН Банк нийт 6144 ажилтнуудаа нийгмийн даатгалд бүрэн хамруулан холбогдох тайланг цаг хугацаанд нь гарган шимтгэлийг төлж “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч - Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага” шагналыг хүртлээ. Шилдэг ажил олгогч, шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагыг нийгмийн даатгалын санд төлөрүүлсэн мөнгөн дүн, шимтгэлийн өр авлагагүй байдал болон даатгуулагчийн тоо, ажилтны сарын дундаж цалингийн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг үзүүлэлтээр дүгнэсэн байна.
ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллахдаа ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангахад цаг ямагт манлайлан, үнэнч шударга тайлагнах зарчмыг баримтлан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллаж ирлээ.
ХААН Банк нь Монгол орон даяар 536 салбар, нэгжийн 6144 гаруй ажилтнаараа дамжуулан 2,4 сая гаруй харилцагч иргэн, 1,7 сая карт эзэмшигч, 53 мянга орчим харилцагч байгууллагад банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг. ХААН Банк нь орон даяар байрлах 142 гаруй Экспресс банк, 1,121 гаруй АТМ, 12,000 гаруй КҮБ (Картаар Үйлчлэгч Байгууллага), 15,466 гаруй карт уншигч ПОС машинтай Монгол улс дахь цахим банкны хамгийн өргөн сүлжээг бүрдүүлээд байна.