Open iToim app
Шүүх | 3 мин уншина

Х.Нямбаатар: Шүүгчдийн орлогыг шалгуулахаар Прокурорт хандана

Х.Нямбаатар: Шүүгчдийн орлогыг шалгуулахаар Прокурорт хандана
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 27
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Л. Энх-Амгалан, Л. Оюун-Эрдэнэ нар МАН–ын дэргэдэх  “Шинэ дэвшилтэт” холбоог байгуулж, ашигт малтмалын үндэслэлгүй лиценз олгосон шүүгчид, болон Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл хийлээ.    
Х.Нямбаатар гишүүн “Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Стандарт банкнаас зээл авсан эл асуудалд Монгол Улсын Засгийн газар хариуцлага хүлээх үү гэх асуултыг УИХ-ын нэр бүхий гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тавьж хариултаа авсан.  Энэ хугацаанд бид цуглуулсан мэдээллээ харахад шүүх байгууллагаас хууль бус шийдвэр гаргасан хэд, хэдэн тохиолдол илрүүллээ.     
Энэ тухай миний бие шүүхээс үндэслэлгүй шийдвэр гарч, бүх хариуцлагыг төр дааж, шүүх хөрөнгө мөнгөтэй хүмүүст үйлчилж байна гэж Цензургүй яриа нэвтрүүлгээр ярьсны дараа шүүх байгууллагаас над руу хандаж олон хүмүүс гомдол мэдүүлсэн.
Гэтэл бодит байдал дээр шүүгчдийн олонх нь 1 тэрбум давсан их хөрөнгөтэй бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлгээ ердөө  30 минут дэлгээд устгасан.  
2010-2018 онд ашигт малтмалын лицензийг үндэслэлгүй олгож, сунгасан шүүгчдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Анхан шатны шүүх ямар чадваргүй болсныг өөрийн нийгмийн сүлжээгээр танилцуулна  2010-2018 оны хооронд ашигт малтмалын  хугацаа нь дууссан 36 лицензийг сэргээсэн 22 шүүгчдэд хариуцлага тооцуулахаар Прокурорын газарт албан бичиг хүргүүлэхээр бэлдэж байгаа.     
Тэдний ихэнх нь мэдэгдлийг хүлээж аваагүй гэсэн шалтгаанаар цуцалсныг хүлээн авч сэргээжээ. Лиценз эзэмшигчид цуцлах мэдэгдэл гарах үед гадаадад байсан. Өвчин туссан байсан гэх шалтгаануудыг үндэслэн сэргээсэн байна.        
Захиргааны хэргийн шүүхийг яг энэ практикаар Ашигт малтмалын газраас ч мөн лиценз сэргээсэн тохиолдлууд байгаа. Хэрвээ энэ мэдээллүүд батлагдвал шүүх тогтолцоо шинэчлэл хийж, одоогийн Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй.     
Хүчингүй болгосон лицензийг сэргээсэн 22 шүүгчийн хөрөнгийг шалгаж өгөөч 
Түүнчлэн бид Прокурорын байгууллагад ашигт малтмалын хугацаа нь дууссан 36 лиценз сэргээсэн 22 шүүгчийн хөрөнгө оруулга, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнүүдийг шалгаж, ил болгох хүсэлт тавьж байгаа юм.       
undefined
Шүүгчид яагаад Ривер Гарден хотхонд амьдардаг. Тэнд байдаг сууцнууд ихэвчлэн 1 тэрбум давсан үнэтэй байдаг. 3 саяын цалинтай шүүгчид 40 жил юу ч идэхгүй цуглуулах хэмжээний өртөгтэй газар амьдарч байна вэ гэдэг асуудал юм.  Хүүхдийнх нь хадгаламжинд 500 сая төгрөг, өөрийнх нь дансанд сая долларын хадгаламжтай шүүгчийг нэрлэх хэрэгтэй. 
Мөн Жаст Групп, Төрийн банкинд холбогдох Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 арваннэгдүгээр сарын 18-ын өдөр шийдсэн 1921 дугаартай оны  шийдвэр гаргасан шүүгч, хэрэг шалгах нөхцөлд  оролцсон алба хаагчдийг шалгаж өгөх хүсэлт тавьж буйгаа мэдэгдлээ. 
 Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад шударга ёсыг алдагдуулж буй шүүхийн байгууллагад хариуцлага тооцох цаг ирсэн
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Монгол улсад шударга ёс алдагдаад буйг олон улсын судалгааны байгууллагууд батлаад байгаа билээ. Шүүхийн байгууллагын ажилчид, шүүгчид өөрсдөдөө хариуцлага тооцох цаг болсон. Яагаад ийм байдалд хүрсэн нь Үндсэн хуультай ч холбогдоно. Манай төрийн албан хаагчид хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хүмүүсийн гар хөр болж  хэрэг үүсгэ гэвэл үүсгэж, буцаан тат гэвэл татдаг тийм журмаар ажиллаж байна.    
Шударга ёс тогтоох хэцүү ч хэрвээ шудрага ёсны хүсэмжлэл 80 аас дээш хувьтай байвал өөрчлөлт шинэчлэл хийх боломжтой. Одоо шүүх байгууллагууд  бугласан энэхүү хуучин тогтолцоогоо халах цаг болсон.   
Үе үеийн ерөнхийлөгч, парламентийн заримдаг тогтолцоогоо цэгцэлж, нэг чиглэлд хүрэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол төрийн толгой Оюутолгой,  Тавантолгой, Эрдэнэт гэдэг гурван том субъектээс болж муудалцаж түүнээсээ болж эргэн тохиролцдог болжээ.  Авлига аваад тэр нь тогтоогдсон бол өрөвдөж болохгүй. Эрдэнэт үйлдвэрийн данснаас авсан тэр 109 сая долларыг төр татвар төлөгчдийн мөнгөөр, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөс  төлж болохгүй. Авлига авсан этгээдээр нь төлүүлэх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагууд ч Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлж ахиулж чадах вэ гэдэг дээр дүгнэлт хийж ажиллах цаг ирсэн.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн