Open iToim app
Парламент | 2 мин уншина

Г.Занданшатар: Чингис хааны сургаалыг хүн бүр эрхэмлэн санах учиртай

Г.Занданшатар: Чингис хааны сургаалыг хүн бүр эрхэмлэн санах учиртай
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 24
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.  
Тэрээр “Монголынхоо нийт ард түмэнд Эзэн Чингис хааны түмэн өлзий гийсний 860 жилийн ой, монгол хүн болж төрснөөрөө, агуу их түүх, өв соёлоороо бахархах өдрийн баярын мэндийг хүргэе. Чингис хаан монгол туургатны нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, төр засах арга ухаан хуулийг тогтоо хэрэгжүүлсэн нь хүн төрөлхтөний төрт ёсны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тиймээс түүнийг дэлхийн түүхийг мянганы суут хүнээр өргөмжилсөн. Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билэг сургаалыг эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний хүндэт үүрэг. 
Их Эзэн Чингис хаан шударга ёс, эв эеийн сэтгэлгээг монгол төрийн бодлогын ёс суртахууны үндэс, хөдөлшгүй зарчим болгон тунхагласан. Үүнийхээ хүчинд дэлхийн бодлогыг тодорхойлогч эзэнт гзрнийг байгуулж, энэ ертөнцөд 140 гаруй жил амар амгаланг тогтоосон. Тэрээр нэгэнтээ “Хаан миний бие умард зүгийн хээр талд аж төрөн сууж, чигч шударгыг эрхэмлэн тогтоон бүрэлгэн сүйтгэхийг хориглон ззогсоож, өмссөн хувцас идэх хоолоо адуучин үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдээ үр хүүхэд мэт энэрэн үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээ мэт хүндэлж эв эеийг сахиулж, энэрэл хишгээ түгээж явна” гэж айлдсан түүхтэй. Энэ бол шударга ёсыг эрхэмлэдэг хууль засагладаг, ард түмнээ энэрдэг төр оршин байхыг утга учрыг тодорхойлсон. Үүнийг монгол хүн бүр эрхэмлэн санах ёстой” гэлээ.  
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн