Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөж болзошгүй найздаа туслах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Аюулгүй харилцаа холбооны сувгийг бий болгоорой. Тухайлбал хоорондоо мэдээлэл солилцох нууц үгтэй болох эсвэл хүүхдэдээ аюултай үед залгах нэр, утасны дугаар цээжлүүлээрэй.
Гэр бүлийн хүчирхийлэлд орвол хэрхэн аюулгүй байдлаа хангахад нь зөвлөн туслаарай. Чи ганцаараа биш шүү, юу ч болсон чамтай хамт, чиний талд байх болно гэдгээ байнга илэрхийлээрэй.
Гэмт хэргийн зөрчлийн дуудлага хүлээн авах утас - 102
Мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө өгөх утас - 107
Хүүхдийн тусламжийн утас - 108
Эдгээр дугаарууд 24 цагийн турш үнэ төлбөргүй бөгөөд таны утас нэгжгүй байсан ч залгах боломжтой.