Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Улаанбаатараас Булган аймгийн Могод суманд очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

Улаанбаатараас Булган аймгийн Могод суманд очсон иргэнээс  коронавирусийн халдвар илэрлээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 22
 Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин ирсэн гурван иргэний нэг нь  “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь PCR шинжилгээгээр батлагджээ. Тус иргэд 2021 оны гуравдугаар сарын 21-ний өглөө 10:00 цагийн орчим Могод суманд ирсэн бөгөөд мөн өдрийн орой 22:00 цагт Улаанбаатар хот руу буцжээ.
Нөхцөл байдалтай холбогдуулан Булган аймгийн ОК-ын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж хариу арга хэмжээний нэгдүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байна.
Тус хариу арга хэмжээний баг нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан сумаас орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн баталгаагүй албан бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллага, баталгаат эх сурвалжийн мэдээллийг хүлээн авч заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.
Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалтаа тогтмол зөв зүүж, олон хүн цугларсан газар очихгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, гэртэй зочин урихгүй байж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг зөвлөж байна.
Түүнчлэн, зарим эх сурвалжийн мэдээлдээр Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн нэг эмчээс халдвар илэрсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас баталгаажуулах шинжилгээг хийж байгаа аж. 
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн