Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Жэй Си Дэко Монголиа компанитай байгуулсан гэрээ түүний өөрчлөлт, санамж бичгийн хүрээнд 2018 онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болжээ. Тохилжилтын ажлын хүрээнд 50 автобусны буудалд саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, автобусны чиглэлийн машрут байрлуулах юм байна. Тохижилтын ажлыг ирэх долдугаар сараас эхэлж, есдүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
2018 онд тохижилт хийх автобусны буудал:
Зунжин худалдааны төв (зүүн)
Ногоон нуурын буудал (зүүн)
Ногоон нуурын буудал (баруун)
Их засаг их сургууль (хойд)
Сансарын үйлчилгээний төв (зүүн)
Хүч бөөний төв /Таксийн зогсоол/ (хойд)
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (урд)
Ардын эрх / Үндэсний шуудан (урд)
Богд ар хороолол (баруун)
Эм Ай Ю дээд сургууль (баруун)
Хууль сахиулахын их сургууль (урд)