Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Охидоо өөрийн гоо үзэсгэлэнтэй, бусдыг хүндэлдэг бүсгүй болгоход...

Охидоо өөрийн гоо үзэсгэлэнтэй, бусдыг хүндэлдэг бүсгүй болгоход...
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 3
Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн 10 сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Харин манай улс 2012 оноос эхлэн “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болжээ. Энэ өдөр өсвөр насны охидод тулгарч буй жендерийн тэгш бус байдлын асуудлыг хөндөн “Охидын хүч чадал: 2030 онд ямар байх вэ” сэдэвтэйгээр зохион байгуулах гэнэ.
Охид бол аав ээждээ нандин байдаг билээ. Зохиолч Саммуэл Смайлес: “Эмэгтэй хүний оюуны хөгжлөөс улс үндэстэний хөгжил харагддаг. Учир нь эмэгтэй хүүхэд нь хөгжлийн гол цөм” гэж хэлсэн байдаг байна. 
Охид багадаа гэртээ аав ээжийгээ гийгүүлсэн цэцэг нь байдаг бол том болоод хань ижилтэй болохоороо айл гэрийн өнгө төрх нь болж байдаг билээ. Нөхрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гарна гэж айхтар үг байдгийг та бид мэдэх билээ. Хүүхдийг багаас нь айлын эхнэр, нөхөр болно гэж хүмүүжүүлэх нь зөв. Охидоо цэвэр цэмцгэр, ажилсаг, ухаалаг, өөрийн гэсэн бодолтой, эр нөхрөө болон бусдыг хүндэлдэг болгож хүмүүжүүлэх нь аав ээжээс л шалтгаална. Ингэж хүмүүжүүлэх нь ирээдүйд давхар бэлтгэж буй хэрэг билээ. 
Айл гэрийн хэв маягийг зөв тодорхойлох нь эмэгтэй хүн байдаг. Айл өнгөтэй өөдтэй, цэвэр цэмцгэр байх, ямар хоол унд хэрэглэх, мөнгө төгрөгийг хэрхэн зарцуулах, бусдыг гэртээ ирэхэд нь хэрхэн хүндлэн харилцах зэрэг нь ээжийн үлгэр дуурайлалаар охин хүүхдэд суугдаж байдаг билээ. Ээж өөртөө анхаарал тавих, өөрийгөө цэвэр сайхан авч явах, ааш ааль сайн сайхан байх зэрэг нь цэвэр эмэгтэй хүнээс охин хүүхдэд суугдаж байдаг хүмүүжил төлөвшил байдаг. Ээж ямар байхыг харж хүмүүжсэн охин хүүхэд яг л тийм гэрийн эзэгтэй болдог. 
Сэтгэл зүйн зөвлөгөөнөөс харж байхад эрэгтэй хүмүүсийн ихэвчлэн ярьдаг зүйл нь эмэгтэй хүний арчаагүй байдлын талаар ярих нь олонтоо байдаг билээ. Мөн маш олон эмэгтэйчүүд өөрийгөө гаргуунд гарган эр нөхөр үр хүүхдэдээ бүхий л амьдрал, цаг хугацаа, хүсэл мөрөөдөл зэргээ зориулаад нас нилээд явсан хойноо яах учраа олохгүй байх, өөрийгөө үнэ цэнэгүйгээр мэдрэх, харамсан сэтгэл гутрал мухардалд орох, цаашид гарах гарцгүй болох, ажил хийж амжилт олох ирээдүй байхгүй гэж бодон сэтгэл зүйн зөвлөгөөнд ирэх нь олон байдаг. 
Аав ээжүүдээ охиноо бүү хүсэл зорилго, мөрөөдөлгүй бүү өсгөөрэй. Эмэгтэй хүн байхын утга нь маш олон гайхалтай зүйлийн нэгдэл болж байж гэмээнээ жинхэнэ эмэгтэй болдог. Гайхалтай эмэгтэй болгохын тулд охин хүүхдийнхээ сайн сайхан чанаруудыг нээн гаргаж, өөрийн гэсэн зарчимтай хүн болгоорой. 
  • Эмэгтэй хүнд хэдий чинээ зорилго мөрөөдөл хобби дуртай зүйл, сонирхол, хийх ажил байна өөртөө итгэлтэй болж, төдий чинээ нөхрийн бусдын хэрэгт оролцох нь бага байдаг. Охиныхоо сайн талыг нь тодорхойлж, хийхийг хүссэн зүйл байвал дэмжиж байгаарай.  
  • Дөрвөн настай бяцхан хүү эмэгтэй хүн бол цэцэг гэж дүгнэсэн байдаг. Сайхан харагдах нууц нь мөнгөнд бус сэтгэл, зүтгэлд байдаг. Энгийн зүйлээр хэрхэн сайхан харагдах талаар охинтойгоо хамтран эрэл хайгуул хийж байгаарай.  
  • Эр хүнээр байнга даалгадаг эмэгтэйг би хувьдаа дэмий зүйл хийж байна гэж үздэг. Өөрийн хэрэглэсэн зүйлээ өөрөө төл байгаарай гэж заагаарай. Эр нөхөртэй болсон цагт энэ харин өөр ойлголт шүү. 
 
  • Мөнгөнд хянуур хандахыг заагаарай. Мөнгө байгаа үед зөв зарж сурах, хадгалаж сурах, өгч сурах, хэрэв байхгүй бол сэтгэлээр унах зүйл биш гэж зааж өгөөрэй.  
  • Хувцасаа цэвэрхэн сайхан өмсөхийг заагаарай. Заавал үнэтэй чамин хувцас биш зорилго мөрөөдөл сайхан харагдуулдаг гэж хэлээрэй. Үнэтэй хувцас биш цэвэрхэн хувцас хүнийг илэрхийлдэг гэж сургаарай.  
  • Өөртөө байнга анхаарал хандуулж байгаарай гэж үлгэрлээрэй. Өөрийгөө хэрхэн арчлах, өөрийгөө хэрхэн авч явах талаар суралц гээрэй. 
  • Өглөөний цайг тогтмол уулгаж, хоол хэрхэн хийхийг заагаарай. Ирээдүйд гэрийн эзэгтэй болно гэж.
  • Зөв хэрэглээтэй, байгаадаа сэтгэл хангалуун бай гэж ярилцаж байгаарай. Орны даавуу, алчуур, дотуур хувцасаа байнга цэвэр байлгах талаар хэлж ярьж тусалж байгаарай. 
  • Охин хүүхэд үр хүүхэд төрүүлэх тул ачаалал, үүрэг нь ямар их байдгийг нь ойлгуулж, үүний тулд хооллолт, нойр ямар чухлыг заагаарай. Стресс уур бухимдлаас өөрийгөө сэргийлж чаддаг болгоод өсгөвөл аав ээж та тайван байх юм. 
  • Аюул ослоос хэрхэн сэргийлэх талаар заагаарай. Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байвал сайн. 
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн