Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

PС тоглоом бага насны хүүхдийн сэтгэцэд хамгийн их нөлөөлдөг

PС тоглоом бага насны хүүхдийн сэтгэцэд хамгийн их нөлөөлдөг
Нийтэлсэн 2018 оны 4 сарын 25
Нийслэлийн хүүхдийн төлөөх зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын дарга С.Батболд PС тоглоомын газар буюу компьютер тоглоомын газруудыг хаах шийдвэр гаргаад буй билээ. 
Тус шийдвэртэй холбогдуулан PС тоглоомын хүний эрүүл мэнд, сэтгэцэд үзүүлэх хор уршгийн тухай мэдээлэл бэлтгэлээ.
Бие мах бодод учруулах сөрөг үр нөлөө
-ПС буюу компьютер тоглоомыг олон цагаар сууж тоглосноор хүний биеийн маш их булчин чангарна. Нүдний булчин хэт их ачаалж, нүд хорсох хатгах зовуурь илэрч, хараа муудах эх болно.
-Удаан сууснаар бодисын солилцоо муудаж, цусны эргэлт удааширна. Таргалалт үүснэ. Өдөржин хоосон тоглоод гэртээ харьсан хойноо нэг дор ихээр идсэнээр хоол боловсруулах замын өвчний суурь бий болдог.
-Хэт ягаан туяаны нөлөөнд удаан сууснаар дархлаа суларч, халдварт өртөх магадлал ихэснэ.
-Тархи хэт их ачаалснаас болж мэдрэлийн ядаргаанд орно.
American Psychological Association-аас компьютер тоглоом нь бага насны хүүхдийн хүмүүжилд эерэг ба сөрөг хоёр байдлаар  нөлөөлдөг болохыг тогтоожээ. Сайн тал нь гэвэл хүүхдийг бусадтай харьцах, багаар ажиллах, бие даан юм төлөвлөх, байгуулах аргад суралцуулах боломжтой гэнэ. Түүнчлэн ямар ч тоглоомыг өдөрт 2 оос дээш цаг тоглох нь донтолтын эхний хэлбэр болдог аж. Компьютер тоглоомыг хэтрүүлэн тоглосон тохиолдолд бага насны хүүхдийн эрүүл мэнд төдийгүй сэтгэц, хүмүүжилд ч нөлөөлөх боломжтой.
Сэтгэц, хүүхдийн хүмүүжилд учруулах сөрөг нөлөө
-Хүчирхийлэлд өдөөгдөнө: Компьютер тоглоомын ертөнцөд хүүхдүүд, тоглогчид өөрсдөө гол дүр болж, аллага хүчирхийлэл үйлдэж, түүнийхээ ачаар үе шат ахих, бэлэг, нэмэлт оноо авдаг. Хүчирхийлэл үйлдсэний хариуд шагнал авах нь бага насны хүүхдийн сэтгэл зүйд хэн нэгнийг гэмтээх, өвтгөх нь муу зүйл гэж ойлгогдохоо больдог. Мөн асуудлыг хүчирхийллийн замаар шийдвэрлэх сэдэл өгдөг аж.
-Хүйсийн ялгаварлалыг өөгшүүлдэг: Ихэнх тоглоомын сөрөг баатрууд эмэгтэй хүнээр дүрслэгдсэн байдаг ба энэ нь бага насны хөвгүүдэд эмэгтэй хүнийг ялах, хүчирхийлэх амархан мэт ойлголт өгдөг байна. Мөн эмэгтэй хүнийг бэлгийн субъект болгон гутаан доромжилсон дүр олон байдаг аж.
-Зохисгүй үг хэллэг ашигладаг:  Хүүхдүүдийн хамгийн ихээр тоглодог тоглоомууд маш урт хугацааны түүх, зохиолтой байдаг учир тоглогч хэн нэг дүрд хувилан тоглоомын ертөнцөд ордог. Тэр үед маш олон харилцан тоглогч, дүрүүдтэй харилцдаг бөгөөд тэдний харилцаанд бүдүүлэг, хараалын үг зонхилдог учир бага насны хөвгүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг.
Эх сурвалж: huffingtonpost.com
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн