Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Ж.Гантулга: Хоёр настай хүүхдүүдийг маргаашаас эхлэн даваа гариг хүртэл цахимаар бүртгэнэ

Ж.Гантулга: Хоёр настай хүүхдүүдийг маргаашаас эхлэн даваа гариг хүртэл цахимаар бүртгэнэ
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 17
09.30 цаг
Засгийн газрын хуралдаанаар хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах шийдвэр гаргасан. Нийслэлийн боловсролын газраас хоёр настай хүүхдүүдийг хэрхэн бүртгэх талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авах шийдвэр гарсан. Бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулна. Цэцэрлэгүүд хэдэн хүүхэд авах боломжтой олон ажил хийдэг. Маргааш 09.00 цагаа бүртгэл эхэлж 21-ний өдөр 14.00 цагт хаагдана. Баасан гаригийн 09.00 цагаас санамсаргүй түүврийн аргаар хүүхдээ авна. Эцэг эхчүүдийн бүртгүүлсэн утасны дугаараар мэдээлэл очно. Хоёр дахь өдрөөс хүүхдүүдээ цэцэрлэгт авна.
Хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагааг ирэх долоо хоногт эхлүүлж байгаа. 2-3 настай хүүхэд хамруулна. Бүртгэлийг энэ долоо хоногт хийгээд даваа гаригт хүүхдүүдээ авна. Харьяа дүүрэгт нь хүүхэд харах үйлчилгээ байна уу гэдгийг хорооноосоо мэдэж болно.
08.30 цаг
Засгийн газар хуралдаанаараа бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар шийдвэрлэсэн. 
Энэ шийдвэрийн дагуу 2018 онд төрсөн хүүхдүүдийг хамран сургах тойргийн төрийн өмчийн цэцэрлэг болон зөвшөөрөлтэй хүүхэд харах үйлчилгээний төвд хамруулах юм.  Ингэхдээ хүүхдүүдийг цахимаар бүртгэж, санамсаргүй байдлаар сонгох юм байна. 
БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар "Цэцэрлэгийн хүүхдийг бүртгэх, хүлээж авах, өдөр тутмын үйл ажиллагааг  арга зүйн удирдлагаар хангах үүрэг нь тухайн цэцэрлэгийн эрхлэгчид хамаардаг. Хоёр настай хүүхдийн элсэлт бүртгэл, бэлэн байдлын ажлыг энэ долоо хоногт зохион байгуулаад энэ сарын 21-нээс хүлээж авах чиглэлийг аймаг нийслэлийн боловсролын газар, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгосон.  Хоёр настай хүүхэд  төрийн өмчийн цэцэрлэгт, хувийн цэцэрлэгт, мөн хүүхэд харах үйлчилгээнд аль алинд хамрагдах боломжтой" гэсэн юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн