Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ хийж дуусгасан. Өчигдөр орой МАН-ын бүлэг хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээс өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг мэдээлсэн.
Тэгвэл уг шийдвэрийн талаарх Ерөнхийлөгчийн байр суурийг ЕТГ-ын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр илэрхийллээ.