5.6. Газар зүйн байршлын хувьд нэг аймгийн зэргэлдээ сумын баяр наадмыг хамтран зохион байгуулж тэмдэглэж болно.
5.14. 14-өөс 18 насны өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан болон сурын харвааг Үндэсний их баяр наадмаар зохион байгуулж болно.
7.2.Тэгш ой тохиосон бол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан, баярын хурал, ёслолын буудлага хийж болно.
8.2. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээг өгсөн бөх, сурын харваач допинг хэрэглээгүй болох нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг үндэслэн тухайн бөх, харваачид улсын цолыг олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
8.3. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 8.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зарлиг гаргаж, тухайн бөх, сурын харваачид улсын цол олгоно.
8.7. Үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол, чимэг олгохгүй.
9.1. Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.
9.5. Аймгийн баяр наадамд 18 насанд хүрсэн 128 хүртэл бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
9.6. Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
9.7. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлан барилдах эрхийг хязгаарлахыг хориглоно.
10.1. Хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна.
10.2. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг долоо, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна.
10.12. Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс гурван өдрийн өмнө энэ хуулийн 10.11-д заасан мэдээллийн санд орсон, монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах мориор бүртгэнэ.
13.1. Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины уяачийн эд хэрэглэл, уралдаанч хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавигдах стандартыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох үндэсний спортын холбооны саналыг үндэслэн боловсруулж, үндэсний стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
13.2. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах монгол үүлдэрийн адууны стандартыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох үндэсний спортын холбооны саналыг үндэслэн боловсруулж, үндэсний стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
Тайлбар: Энэ зүйлийн 13.1-д заасан “үндэсний бөх, сурын болон шагайн харваа, морь, хурдан морины уяачийн эд хэрэглэл, уралдаанч хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавигдах” гэж үндэсний бөхийн малгай, зодог шуудаг, гутал, үндэсний сур харвааны нум, сум, харваачийн малгай, хурдан морины уяачийн малгай, уралдаанч хүүхдийн ташуур, цулбуур, хамгаалалтын хувцас, шагайн харваачийн малгай, шагайн харвааны шагай, хасаа, аравч болон бусад эд зүйлийг ойлгоно.
14.5.4. хориотой, учраа бөхөө гэмтээх барьц барихгүй, хөдөлгөөн хийхгүй байх;
14.5.5. эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэсэн буюу хэрэглэхээр болсон тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандана;
14.7.5. хурдан морийг дагахгүй, зориуд хөөхгүй байх;
14.7.10. уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх;
14.10.1. дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх;
21.3.5. энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гаргаж шийдвэрлүүлнэ;