Open iToim app
Спорт | 1 мин уншина

Арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, улсын аварга боллоо

Арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, улсын аварга боллоо
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 12
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчит бөхчүүд барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", "Хүч" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын арслан Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж, улсын аварга цол хүртлээ. Харин Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээний бөх Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ.  
Улсын арслан Э.Оюунболд 20 насандаа буюу 2013 онд Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж улсын начин цолтон болсон юм.  Тэгвэл тэрээр 2015 онд 22 насандаа Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, арслан цолтой болсон юм. 2015 онд Э.Оюунболд нь  16 жилийн дараа улсын наадамд Хэнтий аймгаас түрүүлсэн бөхөөр тодорч байв. Өөрөөр хэлбэл, Даяар дурсагдах Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1999 онд 11 дэх түрүүгээ авсанаас хойш Хэнтий аймгаас Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны түрүүг аваагүй юм. 
undefined
Тэгвэл Э.Оюунболд хоёр дахь удаагаа улсынхаа наадамд түрүүлж Хэнтийн аймгуудын аваргуудын тоог нэгээр нэмлээ. Тэрээр  1992 оноос хойш Хэнтий  нутгаас төрсөн гурав дахь аварга боллоо.    
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн