Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Европын холбоо АНУ-ын жуулчдыг Европ тивд нэвтрэхийг хориглоно

Европын холбоо АНУ-ын жуулчдыг Европ тивд нэвтрэхийг хориглоно
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 24
Европын улс орнууд цар тахлын хөл хорио, хязгаарлалтыг сулруулж эхэлсэнтэй холбоотойгоор Европын холбоо дэлхийн бусад бүс нутгаас тус тивд халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж эхэллээ.
Тухайлбал, Европын холбооны гишүүн орнууд дэлхийн хэмжээнд өвчлөл өндөртэй байгаа хэд хэдэн орны жуулчдыг тус тивд нэвтрүүлэхгүй байх журмын талаар хэлэлцэж эхэлсэн байна. Мэдээлэлд ойр эх сурвалжийн “CNN”-д мэдээлснээр Европын холбооны зүгээс дэлхийн хэмжээнд коронавирусийн өвчлөлөөр тэргүүлж буй, хөл хорио, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай сайн хэрэгжүүлж чадахгүй байгаа гэх шалтгаанаар АНУ-ын иргэдийг Европын орнуудад нэвтрүүлэхийг хориглох аж.
Европын холбооны гишүүн орнууд ирэх долдугаар сарын 1-нээс өөр хоорондоо чөлөөтэй зорчих тохиролцоонд хүрсэн. Европын холбооны зүгээс улс орнууд хилээ нээснээр халдварын тархалт дахин нэмэгдэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор гишүүн орнууддаа дотоод дахь халдварын тархалтын эсрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлсэн. Гэсэн ч Европын холбооны гишүүн орнууд хилээ нээх эсэхээ бие даан шийдэх юм.  
Эх сурвалж: CNN
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн