Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнийн ээлжит нийтлэлийг хүргэж байна.
Таргалалт бол эмэгтэйчүүд бидний жинхэнэ асуудал билээ. Дуртай юмаа нээх сайхан идэж чадахгүй мөн ч хэцүү шүү тиймээ? Ихэнх эмэгтэйчүүд турах юмсан, таргалаад байна гэсээр л уулздаг. Бие биендээ өөрийн хэрэглэж байгаа хоол хүнс, эм тариа, аргаа зааж өгдөг. Гэтэл энэ арга нь хүн бүрт тохиромжтой биш. Мөн хүний хэрэглэдэг аргыг биш юун түрүүн турах талаараа олон талаар судалж үзэх нь дээр. Өөхөө соруулах, тураах аппаратанд орох тийм сайхан арга биш. Гоо сайханы хагалгаа тийм ч сайхан санаа гэж би бодохгүй байна. Учир нь гоо сайхны хагалгаа нь хүний биед байх жижиг судас, эсүүдийг гэмтээдэг байна.
Хэт их таргалах нь хүний сэтгэл санаа, харилцаа, ажил, амжилт, сэтгэцэд хүртэл нөлөөлдөг. Илүүдэл жин, таргалалттай хүмүүсийн биед гарах хамгийн эхний өөрчлөлт бол цусан дахь сахар, өөх тос ихсэх юм. Энэ нь цаашлаад чихрийн шижин, судасны хатуурал болон бөглөрөл, зүрхний шигдээс, тархинд цус харвах гэх мэтээр нөлөөлж байна. Иймээс иргэдийн маань нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрхний шигдээс, тархинд цус харвах эмгэг болоод байна. Таргалалтаас үүсэх өвчний тоог хэлээд байвал барагдахгүй биз. Хэт их таргалалт нь эхнэр нөхрийн эрүүл харилцааг хүртэл алдагдуулдаг байна. Эрэгтэй хүн хэт их таргалах нь тестостерон гэдэг даавар ялгарах нь багасаж эрэгтэйлэг байдал нь буурч, эстроген даавар ялгарч илүү эмэгтэйлэг болдог бол эмэгтэйчүүдэд эсэргээрээ эдгээр даавар ялгарч эрэгтэйлэг болдог байна. Таргалалт бол амьдралын хэв маяг буруугаас үүдэлтэй юм. Хэт өлөн явах, гэнэт идэх, бэлэн бүтээгдэхүүн, хөдөлгөөний дутагдал, стресс, хоолны шим тэжээлийн дутагдал, зан үйлийн дадал, хоол хүнсний зөв хэрэглээ байхгүй, хандлага гэх мэт.
Фитнэссээр хичээллэхэд хоолоо багасга, тахианы мах ид гэх мэтээр зөвлөж байгаа бол багш нар хоолны талаарх мэдлэгээ сайжруулаарай. Тахианы маханд ямар ч ашигтай зүйл байдаггүй байна. Харин ч махнаас уураг гэдэг маш чухал зүйлийг авдаг ба тахианы маханд уураг байдаггүй байна. Хүний биеийн ихэнх хэсгийг уураг бүрдүүлдэг байна. Уураг нь зүрхний аминдэм болдог ба зүрхний тэжээлийн дутагдал нь уураг дутагдсанаас болдог байна. Химийн хольцтой уураг нь хүний биед аюултай аж.
Тураах цай, кофе нь хүний биед асар муу. Учир нь хүний ходоодны залгаа нарийн гэдэс дотор намираа эс гэж хоолыг боловсруулдаг маш чухал эд байдаг ба түүнийг гэмтээж, ашигтай бактерийг хөөж гаргаад, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Ер хоолоо сойгоод, тураах эм тариа уугаад турна гэдэг нь өөртөө эрсдэл авчирдаг. Тогтмол цагаар бага багаар идэж, хонь үхрийн махаа идэж, зарим нэг хоол хүнсэндээ анхаарч, усаа зөв ууж, амьдралын хэв маягаа өөрчилж байж турдаг аж.
Гудамжаар алхахаар CU, CIRCLE K гэх мэт сүлжээ дэлгүүрүүд ажлын байрыг нэмэгдүүлж байгаа нь маш сайн боловч хүний эрүүл мэнд түүнээс чухал билээ. Хотдог, гамбургер, ундаа, бэлэн бүтээгдэхүүнүүдийг байнга идсэнээр бидний дунд сахарын өвчин ихсэж, эмнэлгийн үүд оочероо дийлэхээ байлаа. Юмыг харлуулах гэсэнгүй, бас идэж уух нь хувь хүний сонголт боловч бидэнд хоолны талаар зөв мэдлэг мэдээлэл үнэндээ алгаа. Өнөөдөр 2,500 төгрөгөөр авч идсэн бүтээгдэхүүн хожмын 25,000 сая төгрөгний эмчилгээний төлбөр болж ирэх ч юм билүү. Хоолонд түргэн үйлчилгээтэй бүтээгдэхүүнд нүүрс ус буюу гурил, цагаан будаа, элсэн чихэр, сахар орлуулагч, амтлагч, сосиск, бэлэн гоймон зэрэг юм. Ийм нүүрс ус нь цусан дахь инсулиний хэмжээг ихэсгэдэг. Наад захын эмчээс сахарын өвчний талаар асуугаарай. Хүний биеийн эрхтэнүүдийн 70-80% нь шал дүлий байдаг ба бүүр эцсийн хэмжээнд очихоороо өвддөг. Бид ч хэнэггүй юм. Нойр булчирхайнаас инсулин гэдэг тоотой хэмжээтэй байдаг даавар ялгарч сахарыг тогтворжуулдаг байна. Их хэмжээний сахар орж ирээд байхаар сахартай цус гүйж, эд эрхтэнд муугаар нөлөөлдөг байна. судсаар цус чөлөөтэй гүйхгүй тайруулдаг байна. Инсулин их ялгарах тусам өөх их байна. Яваандаа хараа муудах, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, тулай, цээж хорсох, олдмол сэтгэцийн өвчин болон эрт хөгшрөлтөд хүргэдэг ба эрч хүч сулрах болон сэтгэл уналтаар илэрдэг. Инсулин нь чихрийг өөх болгон хувиргадаг. Энэ даавар нь өөхний эсийн хуваагдлыг эрчимжүүлдэг.
Ингээд гэр бүлийн тогтвортой харилцаанд хэрхэн нөлөөлөхийг та өөрөө бодоорой.