УИХ-ын гишүүн Ж.Батзандан яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэрээр Ерөнхий сайд асан С.Баярыг ямар эх үүсвэрээр АНУ-д долоон байшин худалдаж авсныг тодруулахаар тус улсын Ерөнхийлөгч Доналд Трампт захиадал бичих болсноо мэдэгдлээ. Тэрээр “би энэ талаар дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаад гарч ирлээ. С.Баяр гуай энэ удаа уснаас хуурай гарч чадахгүй дээ, би дуудсаных нь дагуу шүүх дээр очно ” гэв.