Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

ИХ НАС: Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул С.Энхтөрийн хээр морь түрүүллээ

ИХ НАС: Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул С.Энхтөрийн хээр морь түрүүллээ
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 11
Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын Их насны уралдаанд  423 морь бүртгүүлснээс 330 морьд гарааны зурхай руу хөдөлсөн юм. Их насны уралдаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач Сүрэнжавын Энхтөрийн хээр морь түрүүлжээ. 
Айргийн тавд хурдалсан морьдыг танилцуулбал: 
1. Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач Сүрэнжавын Энхтөрийн 171 дугаартай дүүгүүр хээр (унаач: Эрдэнэчимэгийн Ганбат, 11 настай эрэгтэй)
2. Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач МУМУ Гантөмөрийн Чинзоригийн 595 дугаартай халтар  (унаач: Алтансүхийн Ууганбаатар 8 настай эрэгтэй) 
3. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач МУТМУ Төмөрбаатарын Галбадрахын 209 дугаартай хонгор халзан (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)
4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэндамбын Эрдэнэбаярын 519 дугаартай бор халзан (унаач: Лхагвадоржийн Билэгбаатар, 9 настай, эрэгтэй)
5. Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач МУТМУ Хадбаасангийн Бат-Эрдэнийн 77 дугаартай халиун (унаач: Төмөрсүхийн Энгүүн, 9 настай, эрэгтэй )
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн