Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Европ тив цар тахлын гурав дахь давлагаанд өртөж, вакцины экспортыг хориглохоор төлөвлөж байна

Европ тив цар тахлын гурав дахь давлагаанд өртөж, вакцины экспортыг хориглохоор төлөвлөж байна
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 23
Европ тив цар тахлын гурав дахь давлагаанд өртөж, Европын холбооны орнууд хөл хориог чангаруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.
Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд Европын холбооны Франц, Польш зэрэг орнуудаас гадна Украин улс халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дахин хөл хорио тогтоох шийдвэрийг танилцуулсан. Францын Засгийн газар “SARS-CoV-2” вирусийн илүү халдварлуулах чадвар бүхий шинэ мутацийн халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэл Парис болон бусад 15 мужийн хэмжээнд нэг сарын турш хэсэгчлэн хөл хорих болсон талаар бямба гаригт мэдэгдсэн. Мөн Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай Герман улс цар тахлын гурав дахь давлагааны эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон хөл хориог ирэх дөрөвдүгээр сарыг дуустал сунгах магадлалтай байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.  
Гэвч Европын холбооны хэмжээнд “COVID-19”-ийн эсрэг вакцины үйлдвэрлэлийн хүчин чадал, нийлүүлэлт хангалтгүй байгаагаас шалтгаалан дархлаажуулалтын үйл явц төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа юм. Тухайлбал, Европын холбооны хэмжээнд нийт хүн амын дунд вакцинжуулалтын дундаж үзүүлэлт дэлхийн бусад хөгжиж буй орнуудын түвшинтэй харьцуулахад харьцангуй доогуур байна.
Тэгвэл Европын холбооны удирдлагууд пүрэв гаригт цахим хэлбэрээр хуралдаж, вакцины хангамж хүрэлцээгүй байгаагаас шалтгаалан Европын холбооны гишүүн орнуудын хэмжээнд үйлдвэрлэсэн вакциныг дэлхийн бусад оронд экспортлохыг хориглох асуулдлаар хэлэлцэхээр болжээ.
Эх сурвалж: CNBC
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн