Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

ОХУ хэсэгчилсэн цэргийн дайчилгааг цуцаллаа

ОХУ хэсэгчилсэн цэргийн дайчилгааг цуцаллаа
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 1
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Есдүгээр сарын 21-нд эхэлсэн хэсэгчилсэн цэргийн дайчилгааны төлөвлөгөө бүрэн биелж, нөөцийн цэргээс 300 мянган хүнийг цэрэгт татаж дууссан талаар мэдээлсэн.
Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яам даваа гаригт улсын хэмжээнд хэсэгчилсэн цэргийн дайчилгааг цуцалсан талаар мэдэгдлээ. Ингэснээр цэргийн зарлан дуудах хуудас тараах болон армийн нөөц хүчийг Украины дайнд дайчлах үйл ажиллагаагаа зогсоож байгаа юм.
Улмаар оросын төрийн мэдлийн "TASS" агентлагийн мэдээлснээр мягмар гаригаас эхлэн дайчилгааны байруудыг хуучин зориулалтад шилжүүлж, цэргийн комиссууд хэвийн ажилдаа орсон байна. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр цаашид зөвхөн сайн дурын болон гэрээт цэргийн албан хаагчдыг дайчилгаанд элсүүлэх аж.
Гэвч Кремль хэсэгчилсэн цэргийн дайчилгаанд голцуу үндэсний цөөнхийг хамруулж, дайны фронтод илгээсэн. Эсрэгээрээ Москва, Санкт-Петербург тэргүүтэй томоохон хотуудаас цөөн тооны хүн дайчилсан гэх асуудал тавигдсан. Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яам болон Кремлийн зүгээс одоогоор үндэсний цөөнх иргэдийн дайчилгаанд хамрагдсан хувь, хэмжээний талаарх мэдээллийг хараахан танилцуулаагүй байна.
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн