Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Хүүхдийн оюун ухааны хөгжил нь эцэг эхээс шууд хамаардаг

Хүүхдийн оюун ухааны хөгжил нь эцэг эхээс шууд хамаардаг
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 26
Эцэг эх бүр хүүхдээ ухаантай, сайн хүмүүжил олгож, амжилтад хүргэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тэгвэл хүүхдийн оюун ухааны 35 хувь нь эцэг эхээс удамшиж, 20 хувь нь эхийн хэвлийд байхдаа хөгжиж, 45 хувь нь төрсний дараах жилүүдэд орчин тойрны нөлөөллөөс шалтгаалан бүрэлдэн тогтдог гэдгийг та мэдэх үү.
Хүүхдийн оюун ухааны хөгжил нь эцэг эхийн хүүхэддээ зориулан бэлтгэсэн орчин болон хангамжтай шууд холбоотой байдаг. Ээж нь жирэмсний үеэ тайван амгалан эсвэл дарамттай, түгшүүртэй, хэрүүл маргаантай орчинд өнгөрүүлэх зэрэг нь эхийн хэвлийд бойжиж буй ургийн биеийн болон сэтгэл санааны хөгжилд шууд нөлөөлдөг. Ургийн хөгжилд эхийнх нь сонсож байгаа хөгжим хүртэл нөлөөлдөг байна.
Үндсэн сурах чадавх буюу IQ-гийн төвшинг дээшлүүлэхийн тулд юу хийх вэ?
Ерөнхий сурах чадавхын ихээхэн хэсгийг эцэг эхчүүд нь төлөвшүүлдэг. Хүүхдийн амьдрах орчин, үзүүлэх хайр халамж, түүнтэй хамт өнгөрүүлэх цаг болон хандах хандлага зэрэгтэй шууд холбоотой. Хүүхдийн талаар судалгаа хийдэг эрдэмтэд, хүүхдийн сэтгэл санаа ба хувь хүний төлөвших байдал нь эцэг эхийн зан чанараас маш их шалтгаалдгийг тодорхойлжээ.
Калифорнийн Их Сургуулийн биохимич, анатомич нар хамтран нэгэн туршилт хийжээ. Дөнгөж төрсөн 12 хоёр ихэр хулганыг сонгон ихрүүдийг салган хоёр бүлэг болгон хуваажээ. Энэ хоёр бүлэг хулгана нь удамшлын хувьд ижил юм. Гэвч туршилтын төгсгөлд салсан ихрүүд орчноосоо хамааран зан чанарын хувьд огт өөр болжээ. Нэгдүгээр бүлгийн хулганууд тойрноосоо гарч, эргэн тойронтойгоо танилцах орчин бүрдүүлсэнгүй. Тэднийг зөвхөн хооллодог байлаа. Хоёрдугаар бүлгийн хулгануудын торыг гэрэлтэй, хөл хөдөлгөөнтэй, дуу чимээ ихтэй лабораторид байрлуулжээ. Торонд нь шат, эргэдэг дугуй болон өөр олон янзын хулганын тоглоомуудыг байрлуулсан байна. Өдөр бүр гучин минут торноос гаргадаг байлаа. Хулганууд томрох тусам нь шинээр сурсан бүхнийх нь төлөө чихэр өгч урамшуулдаг байжээ. Энэ туршилт 80 хоног үргэлжлэв. Дараа нь хоёр өөр орчинд байсан хулгануудыг адил орчинд тавиад ажиглахад 2-р бүлгийн хулганууд 1-р бүлгийн хулгануудаас илүү ухаантай, хүнд байдлаас гарахдаа илүү чадварлаг болох нь ажиглагджээ. Дараа нь тэдний уураг тархийг судлахад 2-р бүлгийн хулгануудын тархи нь 1-р бүлгийн хулгануудтай харьцуулахад илүү том, их нугалаастай, илүү жинтэй, тархины эсүүдийн тоо олон байгаа нь харагджээ. Мөн тэдэнд 1-р бүлгийн хулгануудад байхгүй хоёр чухал даавар бий болсон байна. Судалгаанаас үзэхэд цагаан хулганыг гөлчгий байхад нь дарамт, шахалтад оруулалгүйгээр таатай нөхцөлд байлгавал асуудлыг шийдэх чадвар нь нэмэгдэж тархины хими шинж чанар болон анатоми тал нь ч хөгждөг нь батлагджээ.
Эцэг эхчүүд ч мөн адил хүүхдэдээ дарамт шахалт, албадлага үзүүлэлгүйгээр хүүхдэд өөрийгөө хөгжүүлэх боломж бүхий орчныг бүрдүүлэн өгч, тэдэнд шинэ зүйл хийх урам зориг хайрлаж, хэлсэн үгэндээ эзэн болсноор илүү ухаантай болгох орчин бэлтгэх болно гэсэн үг юм.
                                                                                       Эх сурвалж: “Боловсрол гэр бүлээс эхэлдэг” номноос
                                                                                         Бэлтгэсэн: Б.Пүрэвдулам
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн