Ерөнхий сайд, МАН-ын дарга өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд нийслэлийн МАН-ын дарга болон намын анхан шатны үүрийн дарга нартай уулзаж үүрэг даалгавар өгсөн байна. Тэрээр намын бүх шатанд авлига хээл хахуулиас ангид ажиллахыг үүрэг болгожээ. Авлига, хээл хахуультай нэр холбогдсон, хууль зөрчсөн, хариуцлага алдсан, намын нэр хүндийг унагаж бгаа албан тушаалтантай хатуу хариуцлага тооцно гэдгийг анхааруулсан байна.