Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Инфографик: Малын тэжээлийн үйлдвэр

Инфографик: Малын тэжээлийн үйлдвэр
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 19
Манай улсад малын тэжээл үйлдвэрлэлээр дагнасан нийт 30 аж ахуйн нэгж, цех байна. Үүнд томоохон 6 аж ахуйн нэгж байгаагаас Улаанбаатар хотод дөрөв, Сэлэнгэ аймагт нэг, Дорнод аймагт нэг байна.
Нийт тэжээлийн үйлдвэр, цехүүдийн 8 нь улирлын чанартай, 22 нь байнгын үйл ажиллагаа явуулж, дараах төрлийн тэжээлийг үйлдвэрлэж байна.
undefined
Мөн 27 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж, жил бүр 70-75 мянган тонн тэжээлийн хивэг үйлдвэрлэж байна.
Гурил, тэжээлийн үйлдвэрүүдийн хүчин чадал
undefined
Дээрх үзүүлэлтээс харахад тэжээлийн үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах шаардлага байгаа юм. Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс авсан судалгаагаар хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, түүхий эдийн дутагдалтай байдал, мэргэжлийн технологич бэлтгэх зэрэг асуудлыг цогц байдлаар шийдэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
undefined
Манай улсад 65-70 мянган тонн үйлдвэрийн тэжээл дутагдалтай  байдаг бөгөөд үүнийг хангахын тулд түүхий эдийн бэлтгэл, татан авалт зэрэгтэй уялдуулан 6 тэжээлийн үйлдвэр, цех шинээр барьж байгуулахаар төлөвлөж байна.
undefined
Дээрх бүс нутгуудад улаанбуудай, хөх тариа, хошуу буудай, арвай, эрдэнэшиш, шар буурцаг зэргийг түлхүү тариалж тэжээлийн үйлдвэр, тэжээлийн ургамал тариалалтыг хослуулан хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр:
1.Бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэл 60 гаруй мянган тонноор нэмэгдэнэ. 
2.Тогтворжсон жорын тэжээл үйлдвэрлэж тэжээлийн хангамж тогтвортой болно.
3.Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, экспортлох нөхцөл бүрдэж, аж ахуй эрхлэгчдийн чадавх сайжирна.
4.Хот суурин газрын хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хүртээмжтэй хангах боломж бүрдэнэ. (Мах, сүүний хангамжийн улирлын хамаарал, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлнэ)
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн