Улс орон даяар Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ.Энэ удаагийн сонгууль нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойших анхны Ерөнхийлөгчийн сонгууль бөгөөд цар тахлын үед болж буй гэдгээрээ онцлог юм. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч түүхэнд анх удаа зөвхөн нэг удаа, зургаан жилээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өглөө 07.00 цагт эхэлсэн бөгөөд санал хураалт 22.00 цагт дуусах юм. Санал хураалт дууссаны дараа автоматжуулсан машинаар санал тоолох ажиллагаа эхлэх юм. Өглөө 07.00 цагт санал хураалт эхлэх үед зарим санал авах хэсгийн хороод эртэс сонгогчдын хөлд дарагдав. Иргэд халдвар хамгааллын дэглэм барьж, сонгуульдаа оролцож байв.