Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Тагнуулын ерөнхий газрын дарга, генерал Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Тагнуулын ерөнхий газрын дарга, генерал Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 25
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 
Харин ТЕГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Тэргүүн дэд дарга П.Одонбаатарыг томилсон байна.
Д.Гэрэл нь өнгөрсөн 2017 онд томилогдож байв.  Тэрээр өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Түүнийг 2017 онд дахин ТЕГ-ын даргаар томилж байсан юм.
Мөн өнөөдрийн хурлаар ТЕГ-ын Дэд дарга Б.Энхсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн