УИх дахь МАН-ын бүлэг яг одоо ээлжит хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж, БОАЖЯ-ны мэдээллийг сонсож байгаа аж.УИХ-аар энэ долоо хоногт Шүүхийн тухай багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийнэ. Өнгөрсөн долоо хоногт хуулийн төслийг хэлэлцэх байсан боловч Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай багц хуулийн төслийн Ажлын хэсэгтэй тусгайлан уулзаж, тодорхой саналууд ярилцах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн учраас хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч тус хуулийн төсөлд өгөх саналаа ажлын хэсэгт хүргүүлжээ. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцээд 98 хувь нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд орсон гэж үзсэн байна.Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс Шүүхийн тухай багц хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн багц хуулийн төслийг хэлэлцэхгүй, буцаах, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэн батлах улс төрийн шийдвэр гаргасан юм. Тиймээс Ерөнхийлөгч Шүүхийн тухай багц хуулийн төсөлд саналаа хүргүүлж байгаа билээ. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналтай танилцана уу.