Баянгол дүүрэг гэр хорооллын найман хорооны 8650 өрх тус бүрт 30 шуудай сайжруулсан шахмал түлш буюу 6,487.5 тонн түлшийг үнэ төлбөргүй олгож байна.
Тодруулбал, БГД-ийн Засаг даргын санаачилгаар цар тахлын үед иргэдийнхээ аж байдалд дэмжлэг үзүүлэх үүднээс Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүжилт гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс нэг өрхөд 30 шуудай сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож эхэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар БГД-ийн 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23-р хорооны 8650 өрхөд 3892.5 тонн сайжруулсан шахмал түлш олгож, дүүргийхээ ард иргэдэд түлш түгээх ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Түлшний нийлүүлэлт хэвийн байгаа бөгөөд нэг өрх долоо хоногт 6 шуудай сайжруулсан шахмал түлш авах боломжтой аж. Тухайн долоо хоногтоо үнэ төлбөргүй түлшээ авч чадаагүй тохиолдолд ирэх долоо хоногт бүртгэлээ хийлгээд нөхөн авах боломжтой юм.
БГД-ийн иргэдийн зүгээс нэг өрхөд 30 шуудай сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгож, бидний амьдралд бодитой дэмжлэг үзүүлж буй дүүргийн удирдлагууддаа талархаж буйгаа илэрхийлэв.