Урин дулаан цаг ирж, амралт, аялал зугаалга эхэллээ. Наадмын олон хоногийн амралтаар говь нутгийн өвөрмөц шинжийг үзэж, түүх дурсгалт газруудыг сонирхож болох юм. Говиос үзэх сайхан зүйл олон бий. Тэдгээрээс хамгийн онцлог гэсэн газруудыг танилцуулж байна.
Бага газрын чулуу: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км, Улаанбаатар хотоос 230 км зайд оршдог. Өндөр уулгүй, эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн 300 орчим ам дөрвөлжин талбай бүхий хад, чулуутай уулын тогтоц юм. Энэхүү уулын амны хөндийд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Нүдний рашаан, Гэр хад гэх мэт сонирхлыг татах газар бий. Гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр хүрлийн үеийн хадны сүг зурагт янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлбэрлэн үлдээсэн байдаг. Харин Бага Газрын Чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроол дахь Жаргалантын агуйд 18 метр хурын ус урсдаг. Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд эгц элгэн хадан дээр Нүдний рашаан байдаг аж.
Цагаан суварга: Дундговь аймгийн Өлзийт суманд оршдог энэхүү дурсгалт газар нь далайн ёроолын уран барилгын тогтоцын хэлбэрийг үзүүлсэн маш сонирхолтой дэлхийн аль ч оронд байхгүй газар бөгөөд далайн ёроолд байсан лаг шаварны давхарга нар салхины улмаас ийм хэлбэрийг олжээ. Нийт 400 мерт үргэлжлэх мөргөцгийн хамгийн өндөр хэсэг нь эгц дээшээ 60 метр хүрдэг аж.
Ёлын ам: Алтайн нурууны төгсгөл болох Говь гурван сайхан уулын адагт ёлын ам байдаг. Зуны аагим халуун өдрүүдэд сэрүү татуулсан уулын мөсөн хавцөл бүхий, аргаль, янгир, ирвэс, шилүүс, саарал чоно гэх мэт ан амьтад, идлэг шонхор, царсын бүргэд, ооч ёл, алтайн хойлог зэрэг жигүүртэн шувуудын өлгий нутаг болсон байгалийн үзэсгэлэнт газар юм.
Хонгорын элс: 180 км урт буюу Өмнөговь аймгийн бүх нутгийн гурав орчим хувийг эзэлдэг элсэн нуруу, манхан, тармаг элс юм. Үүний дотор Сэврэй, Номгон, Зөөлөн уулийн ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн 925 ам дөрвөлжин км талбай эзэлдэг. Баян заг: Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос баруун хойш 110, Булган сумын төвөөс зүүн тийш 18 километрт, Арц богд уулын хөндийд оршдог уг газраас палеонтологийн ховор олдворууд олдож дэлхий дахинд алдаршсан юм. Тодруулбал, үлэг гүрвэлийн өндөг болон үүрийг дэлхийд анх удаа чухам эндээс олжээ. Онгийн хийд буюу Гүнджамбаалин хийд нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт, Онги голын эрэг, Сайхан-Овоо уулын энгэрт байх туурь юм. 1000 гаруй лам хуврагтай, Халхын томоохон сүм хийдийн нэг байсан тус хийдийн туурь Сайхан-Овоо сумын төвөөс өмнө зүгт 18 км зайд оршдог. шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг дөрвөн сургалтын дацан хийд байсан бөгөөд 2004 онд хийдийн нэг сүмийг сэргээсэн юм. Тэртээ 1660 онд байгуулагдаж байсан эртний хийдийн туурийг үзэж сонирхож болох юм. Хэрмэн цав: Гурван тэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд сумаас 150 км-т орших маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн палендлогын ховор олдворт дээд цэрдийн хурдсаас тогтсон газар нутаг юм. Энэ газар нутгаас Теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт үлэг гүрвэлийн яс олдсон.
Зулагнайн гол: Алтан уулын баруун суганд орших Талын хайрганы адгаас эх авсан үзэсгэлэнт баянбүрд юм. Голын голдиролд зэгс, сухай, чихэр өвс элбэг ургана. Заг товцог, жигд, тоорой, хайлаас зэрэг элсэн манхнуудаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм
Түүх дурсгалт газруудаас гадна говь нутгаас харж өвөрмөц, содон мэдрэмж төрүүлж, сонирхол татах зүйл олон бий. Говийн элсэн манхан жижиг мэт харагдавч 80-350 метр өндөр буюу налуутай хэдэн зуун майхан байх бөгөөд 100-180 км үргэлжилнэ. Салхины нөлөөллөөс үүдэж элс байнга нүүдэллэх боловч манхан хэлбэрээ өөрчлөхгүй. Салхи ширүүн салхилах үед жижиг нурууд үүсгэн, нуранги гүнзгийрэх тусам исгэрэх мэт дуу авиа гаргадаг аж. Элсэн манхны жимээр дээш авиран гарах үед дээш өгсөх тусам хөл элсэнд гүн шигдэж, алхахад хэцүү болдог. Олон цагаар явсны эцэст оргилд гарах үед далайн эргээс нар жаргахыг харж буй мэт элсэн манхан дахин давтагдашгүй үзэсгэлэнтэй харагдана. Ийнхүү авирч дуусаад, элсэн манхнаас буухдаа элсэн дээрээс чаргаар гулгаж болдог.
Түүнчлэн гаршуулан тэжээсэн хоёр бөхт тэмээ Монголын говьд л байдаг. Говьд ирсэн бол тэмээг уналгүй өнгөрч яахан болох билээ. Хойд хөлөө өргөн босох үед урагш унах гэж байгаа мэт санагдаж, уруу газар ч түүний явдал их эвгүй байдаг. Зогсоож, босгож, суулгахад хэцүү санагдах тэмээг унаж сурч болох юм.
Цаг агаарын хувьд говь цөлийн нутагт байнгын хуурай байхаас гадна бороо маш ховор ордог. Мөн зуны улиралд говьд өдөртөө 45 хэм хүрэх ба өвөл -40 хүрдэг өвөрмөц уур амьсгалтай нутаг юм.