Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

ЕБС-ийн улирлын болон зуны амралт ингэж өөрчлөгджээ

ЕБС-ийн улирлын болон зуны амралт ингэж өөрчлөгджээ
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 7
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц дэх гуравдугаар улирлын амралтын хуваарь болон амралт эхлэх хугацаанд дараах өөрчлөлтийг оруулжээ.
-Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн гуравдугаар улирлын амралтыг гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг дуустал,
-Нийслэлийн бага, дунд, ахлах ангийн гуравдугаар улирлын амралтыг гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг дуустал,
-Нийслэл болон аймаг, сум, тосгон, багийн сургуулийн зуны амралт 1,2 дугаар ангид зургаадугаар сарын 1-ний өдрөөс, 3 болон 5 дугаар анги зургаадугаар сарын 8-ны өдрөөс, 6-12 дугаар ангид зургаадугаар сарын 15-наас тус тус эхлэхээр болжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн