Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Монгол-Оросын хилээр иргэд харилцан зорчиход дараах зүйлийг анхаарууллаа

Монгол-Оросын хилээр иргэд харилцан зорчиход дараах зүйлийг анхаарууллаа
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 30
ОХУ-ын Засгийн газар мягмар гаригт хуралдаж, цар тахлын хязгаарлалтыг сулруулж, Монгол-Оросын хилийн боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийх нээх шийдвэр гаргасан.
Улмаар 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагаас эхлэн хоёр улсын хуурай замын бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ. Ингэснээр цар тахлын улмаас бараг хоёр жилийн турш хаалттай байсан Алтанбулаг-Хиагт автозамын боомт болон Сүхбаатар-Наушки төмөр замын боомтын үйл ажиллагаа сэргэж, иргэд зорчих боломжтой болж байгаа юм.
Бүгд найрамдах Буриад улсын Гаалийн байгууллагаас боомтын үйл ажиллагаа сэргэсэнтэй холбоотойгоор иргэдийн зорчих урсгал огцом нэмэгдэх хүлээлттэй байгааг онцолсон байна.
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн "ПГУ" шинжилгээгээр ковидын сөрөг хариу авсан байх шаардлагатай.  
Мөн барууны орнуудын хориг арга хэмжээтэй холбоотойгоор ОХУ эдийн засгийн тогтвортой байдлаа хангах зорилгоор гол нэр төрлийн хүнс, тоног төхөөрөмж зэрэг 200 гаруй бараанд экспортын хориг, хязгаарлалт тогтоосон. Тиймээс Орос-Монголын хилээр зорчиж буй Монгол Улс болон дотоод, гадаадын иргэдэд хандан элсэн чихэр, чихрийн нишингэ, үр тариа, улаан буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шиш зэргийг экспортлохгүй болохыг анхааруулжээ. Хамгийн гол нь, хориг арга хэмжээ иргэдийн хувийн хэрэгцээний экспортын бараанд ч мөн хамаарахыг анхааруулсан юм.  
ОХУ-ын үр тарианд тогтоосон экспортын хориг энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бол элсэн чихрийн хориг наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.
Түүнчлэн, иргэдийг Оросын хилээр бэлнээр 10 мянгаас дээш ам.доллар авч гарахыг хориглоно. Гэхдээ бэлэн мөнгөний хоригт рубль хамаарахгүй.
Гол нь, иргэдийн бэлнээр авч яваа рублийн хэмжээ 10 мянган ам.доллартой тэнцэх хэмжээнээс давсан тохиолдолд зайлшгүй мэдүүлэх, 100 мянган ам.доллартой тэнцэх хэмжээнээс давсан тохиолдолд мөнгөний гарал үүслийг батлах шаардлага хэвээр үргэлжилж байгааг анхааруулсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн